
Энэ удаад “Нэг үеийнхэн – 1998” ТББ-ын хамт олон нийт 20,0 сая төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг иж бүрэн эмнэлэгийн ор, 5 ширхэг хүчилтөрөгчийн аппарат хандивлалаа.
Тус хандивын арга хэмжээнд 1998 оны төгсөгчид гэр бүл, анги хамт олноороо нэгдсэнээс гадна, “Алтанбэрс”, “Хаадгар”, “Шинэ цамхаг”, “Gobicravanserai”, “Горхи-гэр бүлийн эко амралт”, “Хос мөнгөн багана” зэрэг ХХК-ууд нэгдэн сайхан сэтгэлийн хандив өргөж оролцсон байна.
1998 ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс нар тус хандивын тоног төхөөрөмжийг сумдын халдварын тархалт, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргийг харгалзан Сайнцагаан, Адаацаг, Өлзийт, Говь-Угтаал, Хулд сумдад хүчилтөрөгчийн аппарат, Сайхан–Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Дэрэн, Сайнцагаан сумдад иж бүрэн эмнэлэгийн орыг хуваариллаа.
Хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд манлайлан, идэвх санаачилгатай байж нийгэмд эерэг нөлөөллийг үргэлжид бий болгож байдаг 1998 оны төгсөлтийн хамт олонд нутгийн ард олныхоо өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.




