Н.Тавинбэх: 90МВт-ын дулааны станц ашиглалтад орсон ч Замын-Үүдийн чөлөөт бүсийг эрчим хүчээр хангах боломжгүй байгаа

2021-10-26
644

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "2020, 2021 онд эхэлсэн барилгын ажлууд дууссангүй. Ирэх оны төсөвт дуусаагүй барилга дээр магадлан хийлгээд эхлүүлэх боломж байгаа юу? Хэзээ магадлан хийлгэж, төсөвт өртгийг нь дуусгах вэ? Шаардлага хангаагүй 62 төсөл арга хэмжээ байна гэж хэллээ. Эдгээр арга хэмжээ нь яг ямар шаардлага хангаагүй юм бэ? Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч.

Бид аль болохоор уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад нэмүү өртөг шингээе гэж ярьж байгаа. Гадаргын усыг цуглуулах ажил дээр ямар төсөв тавигдсан бэ? Нефть боловсруулах Гангын үйлдвэрийн томоохон төсөл ярьж байна. Гэвч устай холбоотой асуудал яригддаггүй. Говь руу ус татах ажлыг дэмжих нь газар тариалангийн салбарт ч мөн хэрэг болно.

Замын-Үүдийн чөлөөт бүсийн цахилгааны асуудлыг шийдэхээр 1.3 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ ажил хэзээ эхлэх вэ?" гэдгийг тодруулав. 

Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Барилгын материалын үнийн өсөлт өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн бий болсон. Давагдашгүй хүчин зүйлийн үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төслүүдэд тодорхой хүндрэлүүд бий болж байгаа. 

Өнгөрсөн оны хагас жилээс эхлээд манай салбар барилгын үнийн индексийг бодож, 1.45 хувиар өссөн гэх тооцооллыг гаргасан. Барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьж байгаа 360 орчим объект байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай орон нутгийн төсөл гээд 1,000 орчим гэж үзэж байна.

220 орчим тэрбум төгрөгийн өсөлтүүд гарч байна. Барилгын компаниудын гүйцэтгэл харилцан адилгүй. Ажлаа авсан ч үнийн өсөлтөөс үүдээд ажлаа эхлээгүй объект ч бий. Объект бүрээр магадлал хийн тооцож байж үнийн өсөлтийг гаргаж ирнэ" гэлээ. 

Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат "Төсвийн тухай хууль төсөл хөтөлбөрүүдэд тавигдах шаардлага гэж бий. Замын-Үүдэд баригдах 640 суудалтай сургуулийн барилга 9.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, гурван жил дамжих энэ төслийн хувьд 2022 оны төсөвт хоёр тэрбум төгрөг суулгасан байна. Ийм байдлаар хавсралтад тусгагдсан 62 төсөл арга хэмжээ байгаа" гэв. 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаргын усыг ашиглах нөхцөл боломжийг харьцуулсан тооцоог хийсэн. УУХҮЯ-ны захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр Говийн бүсийн мега төслүүдийг усан хангамжаар хангах төслийг танилцуулсан.

Тавантолгойн дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, Оюутолгойн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр мөн эдгээр уурхайнуудын баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээг хангахад эхний ээлжид говийн бүсэд байгаа эрдэсжилт ихтэй, ундны биш эх үүсвэрүүдээс зургаагаас найман жилийн хугацаанд хангана.

Гадаргын усны урсцын тохируулгыг хийхэд шаардлагатай хугацаа нь зургаагаас найман жил юм. Энэ хугацаанд гүний усны нөөцийг ашиглана гэсэн хамтын шийдвэр гарсан. Үүний хүрээнд Тавантолгойн уурхайн бизнес төлөвлөгөөнд А620 гэсэн төлөвлөгөө байгаа. Эхний ээлжид ашиглах гүний ордуудын тооцоог гаргаж, орон нутагтай зөвшилцсөн. 

Гадаргын усны хангамжийг нэмэгдүүлэх Хэрлэн, Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан. Төслийн хүрээнд угтуулсан дамжуулах хоолой барих ажил хийгдэж байгаа" гэлээ. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Замын-Үүдийн чөлөөт бүсэд дулааны станц ашиглалтад орсон. Уг станцын хүчин чадал нь 90МВт. Замын-Үүд сум, чөлөөт бүсийн хэрэглээ нийт 20 орчим МВт байгаа. Өөрөөр хэлбэл дөрөв дахин их хүчин чадалтай эх үүсвэр ашиглалтад орсон.

Цаашдаа өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хангамжийг ойрын ирээдүйд хангах боломжтой. Цахилгаан хангамжийн хувьд харамсалтай. Маш их үнэтэй, том станц барьсан.

Нэр бүхий ажлууд дутуу хийгдсэнээс болоод шинээр баригдсан цахилгаан хангамжийн эх үүсвэрээс Замын-Үүдийн чөлөөт бүсийг эрчим хүчээр хангах боломжгүй байгаа.

Нэмэлтээр хийх ёстой ажлуудыг гүйцээх төсвийг гаргасан. 1.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн төсөв гарсан тул саналаа Эрчим хүчний яамнаас хүргүүлсэн. Батлагдвал хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт зарлана. Зураг төсөл бэлэн учир гүйцэтгэгч шалгарвал ажил саадгүй явна.

Мэргэжлийн хүмүүс энэ ажлыг 60 хоногт багтаан хийх боломжтой гэж байгаа. Одоогоор ажил дутуу хийгдсэнээс болоод конторын барилгын цахилгааныг хүртэл гаднаас авч байгаа нь харамсалтай" гэв. 

Эх сурвалж: IKON.MN






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.