ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү

2021-10-26
14659

“Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр 1 шахуу компанийг 2 тендерт ялуулсан тухай булхайг нь баримтаар дэлгээд эхлэхээр ЭТТ-н захирал Б.Ганхуяг монголчуудыг, Монголын төрийг даапаалж эхлэв үү, үнэхээр юу ч мэдэхгүй мэдэн будилав уу.

Тодруулбал, ЭТТ ХК-с зарласан Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт ялсан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь тус тендерийн бичиг баримт дахь зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн Чайна Металлуржикал Инженеринг ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийж, хяналтын хувьцааг нь эзэмшдэг тухай мэдээллийг тус группын албан ёсны цахим хаяг, БНХАУ-ын бүртгэлийн нэгдсэн системийн дата бүхий Tianyacha дахь баримтыг Монголын хэвлэлүүд дэлгэсэн.

Хариуд нь ЭТТ ХК-н захирал Б.Ганхуяг тендерт ялагч талаас тодруулга авахаа өөрийн албан цахим хуудсаар мэдэгдэж, орой нь компанийнхаа цахим хуудсаар дамжуулан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй” хэмээлээ гэх мэдэгдэлийг нийтлэв.

 

 

Мэдээж, ТЭЗҮ боловсруулах 2.4 тэрбум төгрөгийн тендерт охин компани нь ялалт байгуулж, 1 их наяд орчим төгрөгийн тендерт ялсан групп өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь өөрийн албан ёсны цахим хуудастаа багахан “хагалгаа” хийж Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгаж орхив.

Монголын хэвлэлээр мэдээлэхээс өмнө Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээр байсан устгагдсан мэдээлэл

Монголын хэвлэлээр мэдээлсний дараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээрх шинэчлэл / Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ыг өөрийн эзэмшлээс хассан байдал/

Тендерт ялагч компани ингээд л монголчуудыг, Монголын төрийг хуурчихна гэж бодсон бололтой. Тэгвэл бид өмнөх мэдээлэлд дурьдсан БНХАУ-ын бүртгэлийн мэдээллийн сан бүхийTianyancha аппликейшн дахь баримтыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна. Тус аппликейшнаас БНХАУ-д бүртгэлтэй компаниудын бүхий л мэдээллийг харж болох юм. 

ЭТТ ХК-ийнхан энэхүү мэдээллийг худал, хуурамч маягаар олон нийтэд түгээгээд эхэлсэн нь анхнаасаа асуудлыг бүрэн мэдэж байсан гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Ямартай ч мэдсэн ч бай, мэдээгүй ч бай Монгол Улсын стратегийн түвшний томоохон компанийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний тендер зарлаж байж иймэрхүү мэдээллийг олоод харчихаж чадахгүй байгаа нь ямархуу хэмжээний чадвартай баг ЭТТ ХК-ийг удирдаж байгааг бэлхнээ гэрчлэх биз.

Яаж ч мэлзсэн баримт ярьж буй энэ тохиолдолд ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга барих ажлын 1 их наяд орчим төгрөгийн тендер цуцлагдах нь тодорхой болж байх шиг байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.