Рио Тинтогоос өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрт өгөх саналаа захидлаар ирүүлсэн. Уг саналд хэд хэдэн санал тусгагдсан бөгөөд Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргасан талаар бид мэдээлсэн.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Рио Тинтогийн шаардлагын талаарх мэдээллийг ил болголоо. Рио Тинтогоос тавьсан дөрвөн тодорхой шаардлагыг танилцуулъя.
- 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ нь цаашлаад 2051 он хүрэхэд 22 тэрбум ам.долларын өр болох аж. Тэгвэл Рио тинтогийн зүгээс өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэх.
- Далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтад ороогүйн улмаас авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр Монгол Улсын Засгийн газар хохирч байна. Тиймээс 300 сая орчим ам.доллар өгье.
- Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон. 5.4 тэрбум ам.доллараас дээш хэтэрсэн зардлаас менежментийн төлбөр авахаа больё гэсэн. 2028 хүртэл баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүйгээр зогсоох.
- Зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нөхөх боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр 2022 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, олборлолтын ажлыг эхлүүлэх саналыг тавьжээ.
Эх сурвалж: TOVCH.MN

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал