:Өчигдөр МАН-ын бүлэг хоср хөрштэй холбоотой асуудлаар хаалттай хуралдсан гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн сүүлийн хоногуудад урд хил хаалттай, ялангуяа Монголтой хил залгаа нутгуудад PCR-ын шинжилгээ хийж халдварын тохиолдлыг зөөвөрлөгдсөн гэ тодорхойлоод буй. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай харилцах харилцаанд таагүй байдал үүссэн гэсэн таамаг цахим рд эрчимтэй явж байгаа.
Харин энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гадаад харилцааны хувьд БНХАУ-тай ямар нэг таагүй харилцаа үүсээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тус улс дотооддоо коронавирусийн халдварыг алдахгүйн тулд томоохон бодлого барьж байгаа. Энэ хүрээндээ хиллэдэг болон гадаад худалдаа хийдэг бүх оронтойгоо яг ижил хэлбэрээр харилцаж байгаа” гэж онцоллоо.