“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Tуркойз хилл" компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тус захидалд Монгол Улсын Засгийн газарт хандсан дөрвөн саналыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх. Хоёрдугаарт, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох. Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжүүлэлт 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг Рио Тинто төлөх үүрэг хүлээсэн.
Тэгвэл Рио Тинто зээлийн шимтгэлийг тэглэх саналаа дурджээ. Дөрөвдүгээрт, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароос хэтрэх нь тодорхой болсон. Тэгвэл 1.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй.
Рио тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж, хэлэлцээ хийнэ. Рио Тинто компанийн талаас тавьсан саналын тухайд Х.Нямбаатар сайд “Хэлэлцээний явцад бид үүнээс илүү саналуудыг тавьсан. Рио Тинтогийн саналыг Ерөнхий сайдад танилцуулна гэлээ.
Эх сурвалж: Gogo.mn