“Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй холбоотой цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
ОХУ-ын Эрхүү хотноо 2021.10.12-2021.10.13-ны өдрүүдэд "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал болж УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой 11 асуудлыг хэлэлцсэнээс 10 асуудал дээр Монгол, Оросын талууд санал нэгдэж 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр түр хойшлуулжээ.
Мөн ОХУ-ын талтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар Монгол хүн томилохоор тохиролцсон байна.