Д.Занданбат: Аудитын дүгнэлт гаргахдаа төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарсан

2021-10-26
1572

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.10.25) Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрлөө. Харин Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үндсэн дээр энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар өсч, жилийн эцсээр 4.1 хувиар өсөхөөр хүлээгдэж байна.

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт засаглалын болон санхүүжилтийн шинэлчэлүүд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Нэгдүгээрт, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн хуваарилалтын тогтолцоо болон төрийн албаны бүтцэд шинэчлэл хийх замаар төрийн үйлчилгээ бүрийг чанартай, хүртээмжтэй хүргэх асуудлыг санхүүжилтийн механизмаар нь дамжуулж шийдвэрлэх зарлагын шинэчлэл хийнэ. Төвийн нэг төгрөг бүрийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтоолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцлоо. Тухайлбал, бололвсролын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн бодит өртгийг тооцож суралцагчийн тоотой уялдуулсан хувьсах зардлын санхүүжилтийг нэвтрүүлэх, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус, бие даасан тогтолцоог бий болгох, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр хэмжиж, тохирсон цалин, урамшууллыг олгох тогтолцоог нэвтрүүлэх болно. Энэ зарчмыг мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоонд нэгэн адил мөрдүүлнэ.

Хоёрдугаарт, орон нутгийн нийтийн биеийн тамирын байгуууллагуудын санхүүжилтийг иргэнээ дагасан зарчмаар гүйцэтгэлээр нь олгодог болно. Иргэдэд үзүүлэх соёлын болон нийтийн биеийн тамирын үйлчилгээний гүйцэтгэлийн шалгуулр үзүүлэлтийг орон нутгийн онцлог, нөөц бололцоонд тохирсон байдлаар боловсруулж, байгууллагын үйл ажиллагааг үйлчилгээ тус бүрээр нь үнэлсний үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг уян хатан байдлаар хуваарилна. Түүнчлэн, 2022 оны төсвийн жилээс Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Боловсролын ерөнхий газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар төлөвлөлөө.

Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16,415.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18,158.8 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь, эдийн засгийн өсөлтийг 5.0 хувьд хүрэхээр төсөөлж байна гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх 2 асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх 5 зөвлөмж өглөө.

Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулж байна:

Аудитын дүгнэлт 6.3:

Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал: ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.

Аудитын дүгнэлт 6.6:

Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.

Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.

Аудитын дүгнэлт 6.7:

Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, дүгнэлт гаргах, батлах үйл ажиллагаанд оролцож буй бүх шатны байгууллагууд төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.

Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод  байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийт хяналт тавих боломж олгох асуудал тодорхойгүй байна.

Төсвийн төсөл боловсруулах үйл ажиллагааг хууль, эрх зүйн хувьд сайжруулж, ил тод нээлттэй болгон олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэн улсын төсвийг хөгжлийн бодлогод нийцүүлэн үр ашигтай төлөвлөж, улмаар төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана гэж үзэж байна. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай.

Аудитын дүгнэлт 6.10:

Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын  62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Чинзориг, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар боловсролын шинэчлэл, цалин хөлс, авч буй арга хэмжээний талаар асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шилдэг оюутан, сурагчдад тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан тодруулга авав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, улсын хэмжээнд бүх сум, хороо бүрээс нэг нэг хүүхэд, нийт 504 хүүхэд сонгон шалгаруулж, нэг жилийн хэлний бэлтгэлд хамруулна. Амжилттай төгсөгчдийг ирэх жилээс гадаадын шилдэг их, дээд сургуулиудад хамруулахаар ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн санд өөрчлөлт оруулж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг боловсролын шинэчлэл 2022 оны төсөвтэй уялдсан эсэх, мөн багш нарын цалин нэмэгдэх эсэх талаар тодруулахад Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ, багш нарын суурь цалинг өсгөхөөр тусгасан гэв. Тодруулбал, бололвсролын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн бодит өртгийг тооцож суралцагчийн тоотой уялдуулсан хувьсах зардлын санхүүжилтийг нэвтрүүлэх, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус, бие даасан тогтолцоог бий болгох, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр хэмжиж, тохирсон цалин, урамшууллыг олгох тогтолцоог нэвтрүүлнэ гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар боловсролын реформ хийх гэж буйтай холбогдуулан насан туршийн боловсролд ямар ажил хийхээр төлөвлөсөн, хичээлийн хоцрогдлыг арилгахаар ямар ажил хийж буй талаар тодруулж байв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням холбогдох хууль тогтоомжийн дагуу Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг бичгээр авч, санал тус бүрээр санал хураалт явуулна гэж танилцуулав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Баярсайхан, Б.Бейсен нарын бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Батшугар Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.