III тун дельта хувилбараас хамгаалж байгааг дэлхийн тэргүүлэх судлаачид баталлаа

2021-10-26
1040

Цар тахлын тархалтыг зогсоож, хэвийн амьдралдаа шилжихийн тулд улс орнууд хоёр жил орчмын турш тэмцлээ. Хэдэн сараар үргэлжилсэн хатуу хөл хорио тогтоож, вакцинжуулалтаа хурдасгасан ч халдварыг намжааж чадсангүй. Харин эсрэгээрээ COVID-19 нь олон төрлийн мутацид орон халдварлах чадвар нь нэмэгдсээр байна. Тухайлбал, өмнөх хувилбаруудаасаа халдварлах чадвар 70 хувь өндөр, халдвар авсан тохиолдолд нас барах, хүндрэх магадлал өндөр дельта хувилбар өдгөө дэлхий нийтэд тархаад байна. Яг ийм эгзэгтэй цаг үед COVID-19-ийн эсрэг нэмэлт тундаа хамрагдах нь халдвараас сэргийлэх, хэвийн амьдралдаа хурдан шилжихэд тустайг  анагаах ухааны дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь вакцины хоёр тунгийн дархлаа зургаан сарын дараагаар буурч эхэлдэг тул вакциндаа эрт хамрагдсан иргэд халдвар авах, хүндрэх магадлал  их гэдгийг судлаачид анхаарууллаа.Монгол Улсад тархалт өндөр байгаа ч иргэдийн гуравдугаар тундаа хамрагдах идэвхи сул байна. Тухайлбал, даваа гарагийн байдлаар манай улсад 400 мянга орчим хүн COVID-19 эсрэг вакцины нэмэлт тундаа хамрагджээ.  Тиймээс тархалтыг зогсоож, халдвараас сэргийлэх итгэл найдвар болсон нэмэлт тунгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хоёр тунгийн дархлаа зургаан сарын дараа буурдаг

АНУ тэргүүтэй дэлхийн томоохон гүрнүүд дархлаажуулалтын түвшинг нэмэгдүүлэхийн тулд иргэдээ COVID-19 эсрэг вакцины нэмэлт тунд энэ намраас хамруулахаа өнгөрсөн зун нийтэд зарлаж байлаа. Ийн тус улсын Хүнс, эмийн захиргаа энэ сарын 20-ноос Pfizer болон Moderna вакцины нэмэлт тунд 65 ба түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй 18-аас дээш насныхан болон ажлын газраасаа халдвар авах магадлал өндөртэй 18-64 насны иргэдээ хамрагдахыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ ангилалд багтаагүй 18-аас дээш насныхнаа Johnson & Johnson гэсэн нэг тунт вакцины нэмэлт тунг хийлгэхийг санал болгожээ.

Вакцинжуулалтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн Израйль улсад шинэ судалгаагаар Pfizer болон Moderna вакцины халдвараас хамгаалах чадвар хэдэн сарын дараагаас буурч эхэлж байгааг тогтоожээ. Вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж, хамгийн эхэнд хэвийн амьдралдаа шилжсэн Израйль улсад энэ зуны эхээр дельта хувилбар хурдацтай тархсан нь хоёр тун вакцины дархлаажуулалтын чадавхи  суларсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард вакцинд хамрагдсан хүмүүс дөрөвдүгээр сард вакцинд хамрагдсан хүмүүстэй харьцуулахад халдвар авах нь гурав дахин их байжээ.

Энэ талаар Лернер судалгааны хүрээлэнгийн  доктор Таддеус Стаппенбекийн “мРНХ вакцинууд буюу Pfizer болон Moderna вакцин халдвараас 94 хувь хамгаалж байгаа нь тогтоогдсон. Гэхдээ хамгаалах чадвар нь вакцинжуулалтыг хэрхэн эхлүүлж байгаа нөхцөл байдлаас шалтгаална. Вакцин хэр удаан хугацаанд халдвараас хамгаалдаг болохыг бид одоо ч судалсаар л байна. Израйльд хийсэн судалгаагаар хоёр тун хийлгэсэн зарим хүний дархлаа зургаан сар орчмын дархлаа буурч байна. Зарим хүний дархлааны чадавхи яагаад суларсныг нотлох хангалттай баримт бидэнд алга. Гэхдээ вакцин хийлгэсэн олон хүн дельта хувилбарт өртөж байгааг бид харж байна Дархлаа суларч байгааг хэмжих нь тийм амаргүй. Учир нь дархлаа гэдэг эсрэг биетийн тоогоор хэмжигддэг зүйл биш” гэж ярилаа.

Нэмэлт тун нь  хүний биед аюулгүй

COVID-19 вирус мутацид орж, хувьсан өөрчлөгдөж байгаа нь бидний санааг зовоосон томоохон асуудал болоод байна. Ирэх сард ямар шинэ хувилбар гарч ирж, хүмүүсийг хэрхэн өвчлүүлэх нь тодорхой бус байгаа нь анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн санааг хамгийн ихээр зовоож байна. Гэхдээ Pfizer болон Moderna вакцинууд нь дельта хувилбарын эсрэг өндөр үр дүнтэйн бөгөөд гуравдугаар тун нь дархлааг сэргээж байгаа нь хамгийн чухал юм.

Тухайлбал, АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” эмийн компанийн хамтран бүтээсэн COVID-19-ийн эсрэг Pfizer вакцины нэмэлт тун халдварын эсрэг 95.6 хувийн нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Ингэхдээ нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийг гурав дахь тундаа хамрагдаагүй хүмүүстэй харьцуулан судалсан томоохон дүнг пүрэв гарагт танилцууллаа. Дээрх хоёр компани Pfizer вакцины хоёр тундаа эрт хамрагдсан 16 болон түүнээс дээш насны 10 мянган хүнд нэмэлт тун вакцинаа туршжээ. Нэмэлт тунг тариулахад хүний биед аюулгүйн сацуу, халдварлах чадвар өндөртэй дельта хувилбарын эсрэг үйлчилж байгаа нь тогтоогдсон байна.

Бүрэн тун вакциндаа хамрагдаад зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол зайгаа барьж, маскаа зүүж, гараа тогтмол ариутгахаас гадна нэмэлт тундаа хамрагдах нь халдвараас сэргийлэхэд маш чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Бие эрүүл 18 насанд хүрсэн хүн бол хоёрдугаар тундаа хамрагдсанаас зургаан сарын дараа гуравдугаар тун вакциндаа хамрагдах нь зохистой юм байна. Харин хоёрдугаар тунгийн дараа дархлаа сайн тогтоогүй бол 28 хоногийн дараа ч нэмэлт тундаа хамрагдах боломжтой гэж Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид бичжээ. Ихэнх хүмүүсийн тухайд хоёрдугаар тунгаас гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах нь тохиромжтой.

Хоёр өөр вакцин тариулах нь илүү сайн дархлаа тогтооно

Дархлаа суларсан үед нэмэлт тунгаа тариулах нь вакцины хамгаалалтыг улам бэхжүүлэх юм. Мөн нэмэлт тундаа өмнөх вакцинаас өөр вакцин тариулах боломжтой төдийгүй нь энэ илүү өндөр дархлаа тогтоож байгааг судлаачид онцоллоо. Тухайлбал, AstraZeneca вакцины хоёр тунтай иргэд гуравдугаар тундаа Pfizer  болон Moderna вакцин тариулах нь ижил AstraZeneca тариулахаас илүү сайн дархлааг бэхжүүлнэ гэж мэдэгдээд байна. Гуравдугаар тундаа өөр вакцин хольж тариулахыг “гетеролог” хэмээн нэрлэдэг аж. Нэмэлт тундаа өмнөх хоёр тунгаас өөр үйлдвэрийн вакцин тариулах нь коронавирусын эсрэг тэмцэх эсрэг биетүүдийн тоог нэмэгдүүлэхийг Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид баталлаа.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал  Рошель Валенски хүйтний улиралд ирж буй үед нэмэлт тундаа хамрагдах нь халдвар хүндрэх эрсдэлээс хамгаална гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр өвөл болохоос өмнө дархлааны түвшингээ нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм. Одоогоор хоёр өөр вакцин тариулсан хүмүүст сөрөг шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.