УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татжээ

2021-10-25
1043

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт гаргасан байна. 

Тодруулбал, түүнийг бэлгийн хүчирхийллийн буюу Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгахаар болжээ. 

Иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан юм. Гэвч иргэн Б.Сүндэрьяад бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны зэрэгцээ нотлон баримт хангалтгүй, Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх эмэгтэйчүүдээс хэн нь ч гомдол гаргаагүй тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хоёр удаа хүргүүлж байжээ. 

Харин Нийслэлийн прокурор уг саналыг хүлээн авалгүй түүнийг яллагдагчаар татах шийдвэр гаргасан байна. Ийнхүү эрхэм гишүүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөх юм. Өөрөөр хэлбэл, прокуророос Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай хүсэлтийг УИХ-д хүргүүлснээр "ангийн нөхөд" нь түүнийг "явуулах" эсэхээ шийднэ. 

Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх мэдээллийг нийгэмд анх цацсан. Тэрбээр энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган, олон нийтэд мэдээлэл хийж байсан юм.

Харин уг асуудалтай холбогдуулан Ц.Анандбазарт намаас нь хариуцлага тооцоод байв. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцсоноор түүнийг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан билээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.