“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярваа хятад хөрөнгө оруулагчаасаа хахууль авсан уу

2021-10-25
1520

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас шалгаж эхэлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан тэрбээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргаж, “Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг учир шалтгаангүй хорьж байна. Монгол Улсын ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утгатай зүйл бичээд буй билээ.

Түүний өмгөөлөгч П.Баасанжав нь “2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед "Эрдэнэс Монгол" ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл баттай эх сурвалжууд Д.Хаянхярвааг бусдыг шантаажилж их хэмжээний хахууль гэх үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

Бидэнд олдсон мэдээллээр “Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, БНХАУ-ын аж ахуйн нэгжтэй 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборолтыг эхлүүлэх зөвшөөрлийг өгөхгүй хясан боогдуулж Хятад талын хөрөнгө оруулагчдаас нь их хэмжээний валют хахуульд авсаныг АТГ-ынхан тогтоосон сурагтай. Энэ хэрэгт холбогдуулан Д.Хаянхярваагийн туслах н.Уртнасан гэх хүнийг ч саатуулан шалгаж буй гэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК нь Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай Шивээ-Овоогийн ордын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшдэг аж.

Зарим мэдээллийн хэрэгслээр Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан нь тогтоогдсон хэмээн бичиж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.