Гадаадад ажиллаж амьдарч байсан Монгол Улсын иргэн н.Сувдмаа 2013 онд Монголдоо ирээд үл хөдлөх хөрөнгөө Голомт банкаар дамжуулан зарах гэсэн боловч дансны луйвраар залилуужээ. Харамсалтай нь уг хэрэг шийдэгдэлгүй есөн жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлаар УИХ, Хуульзүйн хороонд өргөдөл өгч байгаа тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр уг асуудлын талаар ярихдаа“2013 онд гадаадаас ирээд Голомт банкаар үл хөдлөхөө зарахаар үйлчилгээ авсан. Гэвч Банкны эдийн засагч миний үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан талынхантай хуйвалдсан.Миний үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь тэр хүмүүийн нэр дээр шилжиж очсон. Харин надад шилжин орж ирэх ёстой мөнгийг буцаагаад тэр хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн байсан. Тэгээд тэр мөнгөөр хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн байсан.
Энэ хэрэг дээр Эрүүгийн хнуулийн 148.4 буюу бүлэг залилан, гэрээгээр халхавчилсан залилан гэдэг зүйл ангиар прокурорууд хэрэг үүсгэсэн. Ингээд явж байтал УМБГ-ын хяналт шалгалтын хэлтсийн дарга хурандаа Долгорсүрэн Голомт банкыг тат гэсэн үүрэг өгсөн байтал Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагчид энэ даргынхаа даалгаварыг биелүүлээгүй.
Энэ үед намайг хөдөө ажлаар явсан хойгуур Улсын прокурорын Амгаланбаатар эрүүгийн хэргийг иргэний хэрэг болгоод буцаагаад мөрдөн рүү явуулсан байсан. Энэ хэрэг 2013 онд эхэлсэн. Би голомт банктай энэ асуудлаар зөндөө ярилцсан ч ерөөсөө шийдэлд хүрдэггүй. Өөрөөр хэлбэл тус банк дансны хулгай хийсэн асуудлыг одоо хүртэл шийдээгүй гэсэн үг. Иргэн Сувдмаа энэ асуудлаа шийдүүлэх гэж есөн жил хөөцөлжээ.
Банкны хуулийн 34.1.1-д харилцагчийн эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүрт тавина гэсэн байдаг. Тэрээр “Банк бол итгэлцийн байгууллага. Гэтэл банкны гол ажил нь дансны луйвар болчихож. Яагаад эскроу данс нээх ёстой байтал хадгаламжийн данс нээсэн юм бэ? Яагаад үндсэн эзэмшигчид мэдэгдэлгүй, код өгөлгүй ийм юм хийсэн юм бэ.
Бидний цаг хугацааг банкны хүү шиг алж байна ш дээ. Өнгөрсөн цаг хугацаа, амьдралаараа өдийг хүртэл “алууллаа”. Ингэж болохгүй ш дээ. Одоо банкны тухай хуулиа чангатгах хэрэгтэй байна. Жирийн иргэд банкаар үйлчлүүллээ гэхэд яагаад цаг хугацаагаараа хохирох ёстой юм бэ. Тиймээс УИХ-д суугаа хууль батлагчдаа банкны тухай хуулиа чангалахгүй бол гадаадад насаараа хөдөлмөрлөсөн иргэд Монголдоо ирээд хамаг цуглуулсан хөрөнгөө нэг өдрийн дотор л алдаж байна. Банкны тухай шинэ хуулийг харсан. Үнэхээр сул хууль байна лээ” гэв.
Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын дарга, УИХ дахь эмэгтэй гишүүд, Хуульзүйн хороонд өргөдөл өгөх гэж байна.
“Хаан” банк салхи орж, хохирсон харилцагчдынхаа асуудлыг ганцхан өдрийн дотор шийдээд өглөө. Одоо Голомт банкны хохирсон иргэд ирж асуудлаа шийдүүлэх хэрэгтэй” гэлээ.
Б.Оюунжаргал