Эрт илрүүлж - Эрүүл амьдарцгаая

2021-10-25
2663

Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28-р хороод 65 ба түүнээс дээш насны ахмадуудыг урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн үзлэг оношлогоо, шинжилгээнд хамруулж эхлээд байна. Улсын хэмжээнд 3-р шатлалын клиникүүд болох Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, Нийслэлийн Амгалан Амаржих газар, Хавдар Судлалын Үндэсний Төв болон “ЭМЖЖ” чих хамар хоолойн сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн хамтарсан баг дараах 9 чиглэлийн үзлэгүүд: зүрх судас мэдрэл хэрх, үе мөч урологи эмэгтэйчүүд чих хамар хоолой сонсгол хавдар сэтгэц хийж болон 7 төрлийн багаж ба лабораторийн оношлогоо: хэт авиа оношлогоо (ЭХО) зүрхний бичлэг эд эсийн шинжилгээ сонсголын бичлэг цусны биохими хавдрын маркерууд чихрийн шижин илрүүлэх 3 сарын сахарын дундаж хэмжээг тодорхойлж байна.

Тус аян эхэлсний эхний долоо хоногт БЗД-ийн 10, 11, 12, 20-р хороодын ахмадууд хамрагдсан бол өчигдрөөс эхлэн 21-р хороонд хоёр дахь өдрөө ажиллаж байна. Харин ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн 27-р хорооны иргэдэд үйлчлэх юм. Аяны гол зорилго нь өвчнийг эрт оношилж, эмчлэх эсвэл хүнд хэлбэрт шилжихээс урьдчилан сэргийлэхэд оршино. Нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна. Эхний хамрагдсан хороодын ахмадад үзлэг хийхэд шинээр 17 хавдар оношлогдсоноос: элэгний хавдар - 7, нойр булчирхайн хавдар - 2, цөсний хүүдийн хавдар - 2, умайн хүзүүний хавдар - 3, бөөрний хавдар - 3 байлаа.

Эдгээр бүх хавдрыг эрт үед илрүүлсэн буюу өөрөөр хэлбэл тус өвчтөнүүд бүгд эмчлэгдэх магадлал өндөртэй байна. 2020 оны албан ёсны статистик мэдээнээс харахад Монгол Улсад эрт оношлогоо 28%-иас бага аж. Үүнээс дүгнэхэд урьдчилан сэргийлэх бодлого маш үр дүнтэй нь нотлогдож байгаа юм. Мөн үзлэгийн үеэр чихрийн шижингийн 7, бодисын солилцооны хам шинжийн 21 тохиолдол оношлогдож лабораторийн аргаар батлагдлаа. Бодисын солилцооны синдром нь зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнөөр бүрэн эдгэрэх боломжтой ч хэрэв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 2-р хэлбэрийн чихрийн шижинг үүсгэх бөгөөд энэ нь ахмад настанд асаргаа, эмчилгээг ихээхэн шаардах болно.

Долоо хоногийн дотор 50 орчим хүн эдгэрч, эрүүл амьдралын хэв маягаар амьдрах боломжтой болсон. 2020 онд улсын хэмжээнд оношлогдсон 6,702 хавдрын тохиолдолтой харьцуулахад энэхүү тоо нь бага мэт боловч энэ бол дөнгөж эхлэл билээ. Бусад төрлийн буюу таргалалт, зүрхний хэм алдагдал, артерийн даралт ихсэх, үе мөч, тархины судасны хангамжийн эмгэг, түрүү булчирхайн томрол, сонсголын алдагдал, эмэгтэйчүүдийн өвчнөөр давхардсан тоогоор нийтдээ 1,521 тохиолдол оношлогдов. Бүх өвчтөнд мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг үзүүлж цаашид өвчин эдгэрэх болон даамжрахгүй байх талаас шаардлагатай арга хэмжээг авсан юм.

Түүнчлэн энэ үеэр Ковидоор өвчилсөн ихэнх хүмүүст Ковидын дараах хам шинж үргэлжилж байгааг олж илрүүллээ. Аяны эхний арав хоногт яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн нөхцөл байдал үүссэн 118 иргэнд түргэвчилсэн нэмэлт оношлогоо, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болон бусад арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлэв. Одоогийн байдлаар сонсгол бууралтын хүнд хэлбэрээр оношлогдсон 58 ахмад настанд нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд ЭМЖЖ эмнэлгийн тусламжтайгаар Германы Siemens сонсголын аппарат үнэгүй олгох боломж бүрдлээ. Дээрх эрт илрүүлгийн арга хэмжээ нь хороо бүрд 2 өдөр зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Үзлэгийн хуваарийг харьяа хорооныхоо Өрхийн Эрүүл мэндийн төв, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нараас тодруулна уу.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.