Н.Ууганбаяр: Монгол Улс дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгож байна

2021-10-25
1043

Олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрөгч зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэнээр манай байгууллагад цахимжилттай холбоотой, иргэдийг хүндрэл чирэгдлийг багасгах томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна. Тухайлбал, Монгол Улс дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгож байна. Мөн гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, боловсронгуй болгох чиглэлээр гадаадын иргэдэд дахин давтагдахгүй бүртгэлийн дугаар олгох, гадаадын иргэдийг цахим сайт болон гар утасны аппликэйшнээр бүртгэх, гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, холбогдох байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлээд байна” гэв.

Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид Гадаадын иргэн, харьяатын газар дижитал шилжилтийг хийж байгаа нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа талаар онцлов.

Уулзалт, зөвлөгөөнд 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд эдгээр байгууллагад тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо. Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид Гадаадын иргэн, харьяатын газар дижитал шилжилтийг хийж байгаа нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа талаар онцлов. Мөн олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад ажиллаж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид энэ чиглэлээр зөвшөөрөл олгодог төрийн байгууллагуудын давхардлыг багасах, салбар хоорондын уялдааг бий болгох хүсэлтээ уламжлав.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсад өнөөдрийн байдлаар 17 улсын, олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн 78 газар үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, хүмүүнлэгийн чиглэлээр 17, боловсролын чиглэлээр 17, халамжийн чиглэлээр 12, байгаль орчны чиглэлээр 11, эдийн засгийн чиглэлээр 10, эрүүл мэндийн чиглэлээр 7, улс төрийн чиглэлээр 2 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.