
Дэлхий даяар сүүлийн жилүүдэд криптовалют буюу койны хөгжил маш хурдацтай явагдаж байна. Манай улсын хувьд ч сүүлийн 1-2 жил энэ салбар хурдацтай хөгжиж байна. Мэдээж дэлхийн жишгийг дагах нь зөв хэдий ч энэ салбарт эргэлдэж буй мөнгөний урсгал өндөр байгаа нь дагаад санхүүгийн салбарт эрсдэл үүсгэж байгаа нь үнэн.
Монгол Улсад өнөөгийн байдлаар 4 бирж дээр 6 төрлийн койн арилжаалагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд 10 гаруй койнууд нэмж гарах сураг байна. Тус салбарт одоо байгаа койнууд болон шинээр гарахаар төлөвлөж буй койнуудын санхүүгийн эрсдэлийг бууруулах, хөгжлийн зөв тогтолцоог бий болгоход нарийн анхаарах хэрэгтэй. Бүгд биш ч гэлээ зарим койнууд алдагдал хүлээх, бүр цаашлаад дампуурах тохиолдолд маш олон хүн эдийн засгаараа хохирох хүнд нөхцөл байдал үүсэх магадлалтай тул иргэд энэ төрлийн санхүүгийн харилцаанд орохдоо маш сайн анхаарч, мөн криптовалютын хуулийн зохицуулалтыг төрөөс хуульчилж, улс орны санхүүгийн салбарт гарч болох эрсдэлүүдээс сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй юм.