Барууныхны Орост хандсан хийрхэл болон Владимир Путиныг жинхэнэ утгаар нь ойлгох хүсэлгүй байгаа байдал нь Оросын ерөнхийлөгчийн “хамгийн аюултай хувилбар” дэлхийн тавцанд гарч ирэхэд хүргэв хэмээн CNN бичжээ.
Энд дурдснаар Эстонийн Батлан хамгаалахын командлагч асан маршал Рихо Террас Оросын удирдагчийг "гудамжны байлдагч"-тай зүйрлэсэн үгийг иш татжээ. "Боломж гарах бүрд тэр үүнийг ашигладаг. Барууныхан тэшүүрээр гулгах гэж оролдож байгаа бол Путин хоккей тоглож байна "гэж тэр хэлжээ.
Байгалийн хийн үнэ дээд амжилт тогтоож байсан Европ дахь хийн хямралын үеэр Путин өөрийн чадвартаа итгэлтэй байгаагаа дахин харуулсан гэж тэмдэглэжээ.
Эрчим хүчний хямрал нь ЕХ-той харилцах харилцаанд Орост чухал давуу тал олгодог туйлын хүчирхэг зэвсэг болохыг тодорхой харуулж байна. "Москвад түрэмгийлсэн хандлага өссөн ч түүнд нөлөөлж чадаагүй барууны зөвшөөрлийг Кремль авахаа больсон нь илт харагдаж байна " гэж CNN-ийн ахлах продюсер Люк МакГи хэлэв.
Орос дахь "Олон улсын хямралын бүлэг" ашгийн бус байгууллагын ахлах шинжээч Олег Игнатов Европ болон Барууны орнууд эрчим хүч, төрийн байгуулалт дахь гадаадын хөндлөнгийн оролцооноос эхлээд бүхий салбарт дахь бодлогоо эргэн харах шаардлагатай байгааг онцолжээ.
"Арван жилийн өмнө Кремль барууны орнуудын засгийн газар болон төрийн бус байгууллагуудын шүүмжлэлээс өөрийгөө хамгаалахыг хүссэн учраас аливаа маргаан илүү хамгаалалттай байсан. Харин одоо барууны орнуудын бодлого Ливи, Сири, одоо Афганистанд бүтэлгүйтсэн энэ бэлээхэн байдлаас үүдэн Оросын арга барил үнэхээр зөв байсан гэж тэд маргаж чадна” гэж шинжээч дүгнэжээ.
10-р сарын 20-нд Путин Валдай клубын XVIII жилийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ Хятадуудын “Өөрчлөлтийн эрин зуунд амьдрахыг бурхан өршөөгөөч” гэсэн хэлц үгээр дэлхийн нөхцөл байдлыг тодорхойлсон. Гэхдээ бид хүссэн, хүсээгүй аль хэдийнэ ийм нөхцөлд амьдарч байна" гэж тэр хэлсэн юм. Түүний үзэж байгаагаар өнгөрсөн хугацаанд дэлхий дахиныг цочирдуулж байсан шиг тийм хэмжээнд хүртэл улс орнуудын нийгэм, эдийн засгийн асуудал байдал хурцдаад байна гэжээ.
Есдүгээр сард Британийн Daily Mail сонин Орос, Беларусийн хамтарсан цэргийн томоохон сургуулилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины барууны орнуудад барьсан шинэ сорилт гэж нэрлэжээ. Энэхүү маневрууд аль хэдийнэ НАТО-гийн орнуудын дунд ноцтой түгшүүр төрүүлсэн бөгөөд Орос, Европыг холбосон "буфер бүс” болох Беларусийн нутаг дэвсгэрт сургуулилтууд явагдана гэж Умард Атлантын эвслийн гишүүд түгшиж байгаа юм.