Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67424 (75.9 хувь), 16-17 насны 26491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Харин өнөөдрийн хувьд дархлаажуулалтын цэгүүд амарч, 10 дугаар сарын 25-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллах юм.