Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдээс 1733 халдварын тохиолдол илэрч, 17 хүн нас барсан талаар мэдээллээ.
- 1086 нь Улаанбаатар хотод,
- 645 нь орон нутагт
- 2 нь зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Нас баралтын тухайд 0-80 насны 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1570 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18384 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 51682 нь гэрийн хяналтад байна.