Б.Энхбаяр: Хөгжлийн банкны газрын захирал таны хүүхэд гэж үнэн үү? Б.Лхагвасүрэн: Миний хүү байгуулагдсан цагаас нь ажилласан

2021-10-22
4271

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сангийн сайд Хөгжлийн банкийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу? Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ? 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк. Тэгэхээр энэ асуудал хэрвээ үнэн бол маш том ашиг сонирхлын зөрчил болно. Та өөрөө улс төрийн асуудалд орно. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож авч үзнэ" хэмээн асуув. 

Түүний асуултад Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хөгжлийн банк өөрөө хуультай банк ч юм шиг агентлаг ч юм шиг байгууллага. УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль байгаа. Уг нь бол Хөгжлийн банк энэ хуулийн зохицуулалтаар явах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт ортлоо хяналт шалгалт хийж, дээрээс нь зохицуулдаг зүйл байгаагүй. Шинээр орсон өөрчлөлтөөр төв банкны хяналтад орж байгаа. Төв банкны өнөөдрийн зохицуулалтын хүрээнд арилжааны банкуудыг зохицуулдаг, зохистой харилцаа зэрэг олон үзүүлэлттэй Хөгжлийн банкны үйл ажиллагаа нийцдэггүй. Хэдий тийм ч гэсэн Монголбанк хяналтаа тавиад явж байгаа.

Хөгжлийн банкны нийт активын 50 хувь нь чанаргүй болсон.

Миний хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрын захирлаар томилогдсон. Монголбанк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд манай хяналт шалгалт гаргаж байгаа шийдвэр зааварт нь нөлөөлдөггүй. Хөгжлийн банкийг хэвийн ажиллах нь уу, эрүүл байх нь уу, ямар зүйл дээр анхаарч сэрэмжлүүлэхээр байна гэдгийг л дүгнэдэг" гэсэн харилт өглөө. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.