АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятад хоёрын цэргийн давуу байдлын магадлалыг үнэлэв.
Байдан "АНУ хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй” гэдгийг дэлхий нийт мэднэ. Тиймээс Орос, Хятад зэрэг бусад улсууд цэргийн салбарт америкчуудыг гүйцэхгүй. “Тэд биднийг давж чадна гэж бүү санаа зов. Санаа зовоож буй нэг зүйл бол тэднийг ноцтой алдаа гаргахад түлхэц болох үйл ажиллагаа явуулах вий гэсэн болгоомжлол юм." гэж тэр хэлжээ.
Байден Хятадтай хүйтэн дайн хийхийг эрмэлзээгүй гэдгээ онцолжээ. Гэхдээ Хятадын талаас цэргийн түрэмгийлэл гарч болзошгүй тохиолдолд АНУ Тайванийг хамгаалахад бэлэн байна.
Өмнө нь Америкийн RAND корпорац АНУ цэргийн хүчин чадлаараа Орос, Хятадаас давуу гэж мэдэгдсэн юм. Джо Байден урьд нь ОХУ, ХЯтад хоёр цэргийн салбарт АНУ-ыг гүйцэж чадахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Эх сурьалж: Лента. ру