ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн асуудлаар сэтгүүчдэд мэдээлэл өглөө.
-УИХ-ын гишүүн асан С.Жавхлан дөрвөн тэрбум төгрөг шантаажилсан асуудлыг шалгаж байгаа юу?
Энэ асуудал анх энэ сарын 19-ний өдөр иргэн н.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж УИХ гишүүн асан С.Жавхлан “Хамаг монгол” төсөл хэрэгжүүлэхээр Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг нэхэмжилсэн гэж гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хийсэн. Үүний дагуу аравдугаар сарын 20-ний өдөр цагдаагийн байгууллагад ирж мэдээллээ өгсөн.
Уг хэргийг прокурорын харъяалал тогтоолгосон. Үүний дагуу Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 20, 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу УИХ-ын гишүүн асан дуучин С.Жавхлан руу мөрдөгчийн дуудах хуудас өгсөн ч хүлээж аваагүй. Сая бас прокурорын дуудах хуудас өгсөн боловч хүлээж авсангүй. Нийгмээр гараад байгаа зүйлс бодитой эсэхийг өөрөөс нь асууж тодруулах гэсэн боловч ирэхгүй, дуудах хуудас хүлээж авахгүй байна. Бидний зүгээс тодорхой хульд заасан хугацааны дотор хэргийг шийдэх ёстой. Заасан хугацаанд ирэхгүй бол бид албадан дуудаж авчруулах ёстой.
-Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан асуудлаар хариуцлага тоооцох уу?
-УИХ-ын гишүүн асан С.Жавхлан руу 11 удаа залгасан боловч утсаа аваагүй. Шууд хариуцлага тооцох боломжгүй. Тиймээс энэ хэргийг шалгаж байна.
-УИХ-ын гишүүн асан С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн биед халдсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Unuudur.mn Сайтын сэтгүүлч О.Алуунгуа Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу хяналт шалгалт явагдаж байгаа.
Б.Оюунжаргал