41,6 тэрбумын урсгал зардалтай хүнд суртлын аппарат нэмж байгуулах төсвөө “Хэмнэлт”-ийн гэж тодотгов

2021-10-23
1868

Ирэх оны төсөв “хэмнэлт”-ийн, “хөгжил”-ийн гэхчлэн хэд хэдэн тодотголтойгоос гадна,  “Хөдөлмөр-Бүтээмж-Өсөлт” гэсэн уриатай. Бөхөөр бол  улсын цол чимэгтэй  аварга арслантай л дүйцэх байх.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн уналтын улмаас хүссэн хүсээгүй зардлаа хэмнэж, бүсээ чангалах шаардлагатай тулгалттай тулгарч байгаа. Энэ оны тухайд оны эцэс гэхэд төсвийн алдагдал 10 хувь руу дөхөх тооцоо бас бий. 

Хэмнэлт талаасаа ирэх оны төсөвт  гадаад томилолт, оффисын тавилга төхөөрөмж, автомашин худалдан авахгүй гэхчлэн шинэлэг заалт орсон нь талархууштай. Гэвч яг хэлэлцүүлгийн явцаас харахад хэмнэлтийн гээд байгаа тодотголдоо тохирч байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулна

Төрийн алба данхайхын хэрээр төсвийн зарлага ихэсч алдагдал нэмэгддэг нь тодорхой.  2022 оны төсөвт төрийн албанаас тэтгэвэрт гарсан хоёр хүний оронд нэг хүн нэмж авах замаар төрийн албан хаагчдыг цомхотгоно гэсэн агуулга бий.  Гэвч үүнийхээ нөгөө талд төрийн албыг илүү томруулах санал орж ирсэн.

Ирэх оны төсвийн төсөлд 2 яам, 4 агентлагийг 2022 онд шинээр байгуулахаар тусгаад байгаа. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна. Үүнээс гадна гадна И-Монгол академи, Сахилгын хороо, Ойн судалгаа хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэх Засгийн газрын 4 агентлагийг байгуулахаар тусгажээ. Зарим агентлагууд нь нэрнээсээ эхлээд ойлгомжгүй л байна.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албыг авсаныхаа дараа хоёр яам нэмж байгуулна гэдгээ мэдэгдэж байв. Тиймээс УИХ-аар дэмжигдээд явах биз. Хоёр яамны тухайд тус тусдаа 80 хүнтэй буюу нийлбэрээрээ 160 хүнтэй данхар бүтэц бий болхоор байгаа юм.

Харин эдийн засаг хүндрэлтэй байхад  дөрвөн агентлаг нэмж байгуулах нь  цаг үеэ олоогүй асуудал гэсэн байр суурийг гишүүдийн зүгээс илэрхийлж буй.

41.6 тэрбум төгрөгийн урсгал зардалтай хүнд суртлын аппарат

Шинээр байгуулах хоёр яам, 4 агентлагийн 2022 оны урсгал зардалд 41,6 тэрбум төгрөг төлөвлөжээ. Хэрэв ийм хэмжээний хөрөнгийг бүтээн байгуулалтад зарцуулбал юу хийж болохыг тооцоолбол чамгүй асуудлаа шийдээд авах боломжтой нь тодорхой.

Төлөвлөгдөж буй 41,6 тэрбумыг задалж харвал:

  • Эдийн засгийн хөгжлийн яаманд 4.4 тэрбум төгрөг
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд 1.9 тэрбум төгрөг
  • И-Монгол академид 7.8 тэрбум төгрөг
  • Боловсролын ерөнхий газарт 13.5 тэрбум төгрөг
  • "Ойн судалгаа, хөгжлийн агентлаг"-ийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх оноос байгуулахаар төлөвлөж, тус агентлагийн урсгал зардалд ирэх онд 12.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Хөгжлийн гэсэн тодотголтой зэрэгцээ хоёр  яам эдийн засгийг цахимжуулж, цахимыг эдийн засагжуулж чадах уу

Шинээр Эдийн засгийн хөгжлийн яам. Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэж байгаа. Хоёулаа “Хөгжил”-ийн гэсэн нэршилтэй. Эндээс хөгжлийн бодлого нь эдийн засаг болон цахим гэсэн хоёр салангид чиглэлээр явах юм байна гэж уншигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бодлого, шийдвэр, шийдэл, гүйцэтгэл нь бие биедээ харилцан шингэддэгүй зэрэгцээ хоёр данхар бүтэц бий болох нь уу гэж харагдмаар.  

Мэдээж, хоёулаа л хөгжил ярина. Нэг нь эдийн засгийн хөгжил, нөгөө нь цахим хөгжил.  Ийм нөхцөлд хөгжлийн бодлого цогц байх чанар алдагдаж,  нэг гарт зангидагдаж чадах уу гэсэн эргэлзээ байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.