Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 Covid-19-өөр өвчилжээ. Энэ нь өчигдрийнхөөс 25 тохиолдлоор бага үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд 964 нь Улаанбаатар хотод, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт халдварын хамгийн их буюу 155 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 21-80 гаруй насны 19 хүн нас баржээ. Энэ нь нэг өдрийн хугацаанд хамгийн олон хүн эндсэн тохиолдол юм.
Манай улсад Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус цар тахлын шалтгаант өвчлөлөөр нийт 1553 хүн нас бараад байна.
Одоогоор Covid-19-ийн улмаас улсын хэмжээнд 18 841 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 52399 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээрээ эмчлүүлж байгаа юм.