
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ковидын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тундаа хамрагдснаар халдвар 30 хувь буурна гэсэн тооцоо судалгаа гарсан. Тиймээс иргэд, ААН байгууллагууд ковидын гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна.
Тухайлбал Хас банкны ажилчид ковидын эсрэг гуравдугаар тунгаа эрчимтэй хийлгэснээр халдварын тоо буурсан байна. Энэ мэтчилэн албан байгууллагууд ажилчдаа гуравдугаар тундаа бүрэн хамруулах хэрэгтэй байна” гэв.
Мөн гуравдугаар тунд хамрагдсан иргэд халдвар авах эрсдлээс 99 хувь хамгаалагдаж байна гэсэн статистик гарсан байна.
УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир “Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлэг ковидын хэвтэн эмчлүүлэх тасгийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 1800 орчим ковидоор өвчилсөн иргэдийг хүлээн авч эмчилсэн. Үүнээс 20хувь нь нэн хүнд, 60-аас дээш хувь хүндэвтэр өвчилсөн байсан.
Үүний шалтгаан нь архаг хууч өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт муу байгаатай холбоотой. Түүнчлэн халдвар тархах эрсдэлтэй олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиагүйгээс ковидоор өвчлөгсдийн тоо буурахгүй байна” гэлээ.
Б.Оюунжаргал