Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зориулалтад өөрчлөлт оруулж хуримтлалын хэлбэрт шилжүүлэх асуудал яригдаж байна.
Гэхдээ Хүүхдийн мөнгө нэн шаардлагатай өрхүүдэд уг тэтгэмжийг бүтнээр нь олгох боломжтой гэж салбар хариуцсан байд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы үеэр гишүүдэд танилцууллаа. Тэрбээр ирэх оноос “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр болгох ч нэн шаардлагатай айл өрхүүд хүсэлтээ гаргасны үндсэн дээр бүрэн болон тал хувиар нь авах боломжийг нээлттэй зохицуулсан” гэв. Нийт өрхийн 20-30 хувь нь дээрх хувилбарыг сонгох магадлалтай хэмээн Засгийн газраас тооцоолж байгаа аж.
Г.Жүгдэр