Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ жилийн Серби улсад болох боксын насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох эрхээ аваад байсан юм .
ДАШТ-нд оролцох тамирчдыг тодруулах Сорилго тэмцээнд түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан тэрбээр бусад шигшээ багийн найман тамирчны хамт Серби улсад очсон байжээ.
Харин Гавьяат тамирчин маань коронавирусийн халдвар авсны улмаас дэлхийн аваргад өрсөлдөх боломжгүй болж өчигдөр орой эх орондоо иржээ