Монголын барилгын байгууллагын хөгжил

2021-10-22
2340

Барилгажилт муугаас Нийслэл хүрээ нь 1921 оны хувьсгалын өмнө Ази, Европдоо хамгийн хоцрогдсон гэгдэж байлаа. 

Тэгвэл 1923 онд хуралдсан намын II их хурлаас барилгын анхан шатны ажлыг улсын сангаас эрхлэх тусгай газар байгуулах чиглэлийг гаргасан бол 1926 онд Аж ахуйн явдлын яамны харъяанд барилгын ажлыг хариуцах Монголын хувь нийлүүлсэн хоршоог буман төгрөгийн хөрөнгөтэйгөөр байгуулсныг Монголын барилгын байгууллагын үүсэл гэж үздэг юм.

Цааш нь мөн оны X сард барилгын хэлтэс, 1927 онд Зураг, төслийн контор, 1930 онд Аж үйлдвэрийн комбинатыг барих болсонтой холбогдуулан “ПромМонгол строй” хэмээх хувь нийлүүлсэн байгууллага бий болсон байдаг. Ардын хувьсгал ялах үед манай улсад 4000 гаруй сүм дугана, 700 гаруй хүрээ хийдтэй байв. 

Өмнө нь Амарбаясгалант хийдийг Өгдөр Гэгээний дурсгалд зориулж Манжийн талын хөрөнгөөр барьсан юм. 

Дараа нь Богдын өргөөг барьжээ. Энэ бүхэн Монголд барилгын уламжлалтай холбогддог. Хувьсгалын эхэн үед барилга барих хүн хүч дутмаг. Шийтгэгдсэн лам нар олзны Японууд бас Оросын хоригдлууд тэднийг 505-ынхан гэдэг байсан гэдэг тэдний хүчээр анх ноос болон түүхий эд боловсруулах үйлдвэр, төмөр замыг барьжээ.

Япончууд Дуурийн театр, Элдэв-Очир кино театрыг, германууд Монгол банкны барилгын барьсан юм билээ.

1930-аад онд Улаанбаатар хотод сургууль соёлын болон үйлдвэрүүд баригдаж орчин үеийн хот байгуулалтын эхлэл тавигдсан бол Төв эмнэлэг, Хотын намын хороо, Багшийн сургууль, Засгийн газрын ордон гээд олон барилгыг босгосон. Улаанбаатарт хүн амын сууршил нэмэгдсэн учир 40, 50 мянгатын орон сууцуудыг барьж эхэлсэн 

Барилгын байгууллагын үсрэнгүй хөгжлийн үе гэвэл 1970-1990 он. Үүнээс өмнөх жилүүдэд барилгын байгууллагуудыг өргөтгөж шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөтэй болсноор хот, аймгийн төвүүдийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зохиогдож МАА-н бригадын төв хүртэл барилгажи контор, улаанбулан, халуун усны газартай болж байлаа.

Дархан, Эрдэнэт хотууд баригдсан. Өндөр хүчдлийн шугамд нутгийн төв хэсэг бүрэн холбогдсон үе. Газар тариалангийн үйлдвэрлэл өргөжснөөр сангийн аж ахуйнууд байгуулагдан үр тарианы үтрэм, гурилын үйлдвэртэй болов. Бас бүтээн байгуулалт их өрнөсөн учир барилгын трестүүд, байшин үйлдвэрлэх комбинатыг барьсан юм билээ. Ер нь бол Улаанбаатар хотыг барилгажуулах хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд анх хийсэн бол түүнээс хойш 4-5 удаагийн ерөнхий төлөвлөгөө гэж гаргасан байдаг. 

Түүнээс эхний гурван удаагийн төлөвлөгөө тун гайгүй хэрэгжсэн гэж судлаачид хэлдэг. Харин зах зээлд шилжсэн үеэс хотыг удирдаж байсан хүмүүсийн зохион байгуулалтын алдаа, учир утга муутай төлөвлөлтөөс болж дараа дараагийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт саарсан гэдэг.

Ямар алдаа гарсан бэ гэвэл тэр ерөнхий  төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол утгыг ойлгоогүйгээс хотод газрын хувьчлал замбараагүй хийгдсэн. Үүнийг дагаад хот төлөвлөлтийн чиг шугам хазайсан. Басхүү Нийслэлийн түүхтэй холбоотой онц чухал байшинг хуучин хэв маягаар нь өөрчлөхийн  оронд буулгаад хаячихсан. Энэ нь барилгын соёлтой харш болсон. 

Жишээ хэлэхэд түүхээс үзэхэд нийслэлийн анхны байшин бол цахилгаан гэрлийн хорооны байшин, консулд байсан европ хийцийн анхны хоёр давхар байшин гээд олон дурсгалтай барилгууд байсан. Үүнээс одоо ганц, хоёрхон нь үлдэж. Уг нь барилгын түүхэнд дурсгал болгон сэргээж янзлаад хадгалах нь зөв байсан гэж эрдэмтэн, судлаачид бичсэн байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.