Хөгжлийн бодлогын баримт бичиг хөлөөр хөглөрч байв ч хөгждөггүйн шалтгаан юу вэ

2021-10-22
1108

Сангийн сайд 2022 оны улсын төсвөө “Хөгжил дэмжсэн төсөв” гэж тодотгосон. Тэрбээр энэ тухайгаа нэгэнтээ “Ирэх оны төсөв...дунд урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгохыг зорьсон нэлээн амбицтай төсөв болсон” хэмээсэн юм.  Тэрбээр энэхүү амбицаа доорхи хөрөнгө оруулалтаар нотолж буй.  

Тухайлбал, энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалтууд болж байгаа. 2021 онд автозамд 30 тэрбум  байсан бол 2022 онд 210 тэрбум болж өссөн. Барилга хот байгуулалтын сайдын  багцад дээр газрын дээр, доор байдаг дэд бүтцийн салбаруудыг өмнөх жилээс 4-5 дахин, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг мөн 4-5 дахин нэмж байна гэдгийг дурдаж байв.

Хөгжлийн төсөвтэй хамт  хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах хуулийн төсөл УИХ-д орж ирснийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Монголыг хөгжүүлэх нэг боломж нь Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах гэдэгтэй олон гишүүд санал нэгдэж байгаа бололтой.

Үнэхээр яам байгуулаад хөгждөг бол иргэд хоёр гараа дэмжээд өргөхөд бэлэн байж таарна. Гэхдээ ингэж итгэхэд бэрх. Хөгжлийн бодлого, мөрөөдөл  Монголд дутаагүй.  

Гоё гоё, сэтгэл хөдөлмөөр нэр хаягтай, бүр өнөө маргаашгүй ажил хэрэг болох амлалт дагалдсан хөгжлийн тухай олон баримт бичгээр толгой тархиа угаалгаж ирсэн ард түмэн гэвэл бид. Гэхдээ ч Монголыг хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүн Б.Баттөмөр “Хөгжлийн бодлого гаргадаг ч зөвхөн цаасан дээр үлддэг. Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн  хугацаанд 500 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг гаргасан. Гэвч хөгждөггүй” хэмээн голоор нь хэлчихнэ билээ.

 Үнэхээр ч өмнөх үе рүү эргэн харвал яг л тийм байгаа. Тэдгээр 500 баримт бичгээс зарим нэгийг нь эргэн харвал:

1996 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлал нэртэйгээр батлагдаж байв. Гэтэл түүнээс хойш ердөө 2 жилийн дараа буюу өмнөх баримт бичгийг хэрэгжүүлж  эхэлж амжаагүй байхад 1998 онд Засгийн газрын 82 дугаар тогтоолоор хоёр дахь баримт бичгийг “Монгол Улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” нэртэйгээр баталж байв.

1996 онд М.Энхсайханы тэргүүлсэн АН-ын Засгийн газар энэхүү хөгжлийн баримт бичгийг гаргаж байсан бол харин 1998 оны баримт бичгийг П.Жасрайн засгийн газар гаргаж байв. 

Эндээс юу уншигдаж байна вэ гэхээр төрийн залгамж чанар тухайн үед эрх барьж буй намын үзэл баримтлалаас үүдэн алдагдаж, улс орны нийтлэг эрх ашиг орхиддог явдал. Өөрөөр хэлбэл  эх орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө намууд нэгдэж чадахгүй байна гэсэн үг. 

Хөгжлийн урт хугацааны бодлогын гуравдагч баримт бичиг нь 2008 онд УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан "Үндэсний хөгжлийн цогц бодлого" байв. 

Энэхүү баримт бичиг нь 2008-2015 болон 2016-2021 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжих ёстой байсан боловч эхний үе шат нь дуусах үед дараагийн бодлогын шинэ баримт бичгийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” нэртэйгээр 2016 онд шинэчлэн гаргажээ. Харин одоо бид “Алсын хараа-2050” гэсэн хөгжлийн үзэл баримтлалаар  “хөгжиж” байна даа.

Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал энэ мэтчилэн үргэлжилнэ. Ерөнхий зургаараа бол түрүүчийнх нь хэрэгжих байтугай бэх нь хатаж амжаагүй байхад дараагийнх нь баримт бичиг гарах замаар шинэчлэгдсээр ирсэн байдаг.

Энэ өнцгөөс нь харвал  хэрэгждэгсэн  бол хөгжлийн баргимт бичиг хангалттай, хэтрүүлж хэлбэл хөлөөр хөглөрч байна.  Харамсалтай нь бид энэ өнгөрсөн 30 жилд хөгжлийн бодлогоо нутагшуулах байтугай төлөвшүүлж ч чадсангүй.  

Монголын улс төрчдийн хэдэн арван жил ярьж байгаа ч одоо хүртэл амилж чадаагүй Зэс хайлуулах үйлдвэр, Тавдугаар цахилгаан станц гэхчлэн олон төсөл хөтөлбөр бий. Харин хаа очиж  Нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн УЦС ажил хэрэг болж эхэлж байгаа нь сайшаалтай.

Хөгжлийн бичиг баримт хэрэгждэггүйн нэг шалтгаан нь эрх баригч намын бодлого нь үндэсний эрх ашгаас дээгүүрт тавигддагтай холбоотой. Томоохон төсөл хөтөлбөр хойш тавигдаж,  төсвийн хуваарилалт жалга довны үзэлд “дарлуулж дарагдсаар” ирсний гай ийм.  Энэ бол үндэсний язгуур эрх ашигт харшлах туйлын явуургүй бодлого байж таарна.

Хэдийгээр Б.Жавхлан сайд ирэх жилийн төсвийг “Хөгжлийн” хэмээн тодотгож байгаа ч УИХ-ын гишүүн тус бүрт  4 тэрбум төгрөг, нийт 304 тэрбум төгрөгийг  хуваарилсан гэх мэдээлэл байгаа. Хэрэв энэ  үнэн бол төсвийг тарамдуулах, жалга довны үзлээр төсвийн бодлогод хандаж байгаа наад захын жишээ болно.

Г.Хан 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.