ДЭМБ: Өнгөрсөн долоо хоногт зөвхөн Европт халдварын тохиолдлын тоо өслөө

2021-10-21
384

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 2.7 сая орчим тохиолдол илэрч, 46 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.

“COVID-19”-ийн шинэ тохиолдлуудыг бүс нутгаар авч үзвэл, зөвхөн Европт л шинээр халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос долоон хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Европ, Америкт халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудаас АНУ-д халдварын хамгийн олон буюу 580 мянга гаруй тохиолдол илэрсэн ч үүнийг өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад 11 хувиар буурчээ. Европт илэрсэн халдварын тохиолдлуудын хувьд дийлэнх нь Их Британи, ОХУ, Туркт илэрсэн байна.

Харин Африк, Номхон далайн баруун хэсгийн орнуудад халдварын тохиолдлын тоо хамгийн ихээр буюу 18, 16 хувиар тус тус буурчээ. Мөн Африкт вакцины хомсдол үүсээд байгааг үл харгалзан халдвараар нас барсан хүний тоо ойролцоогоор 25 хувиар буурсан байна.

Европын хувьд халдварын тохиолдлын тоо гурван долоо хоног дараалан өсөж, 1.3 сая хүнээс халдвар илэрчээ. ДЭМБ-ын мэдээллээр, тус бүсийн орнуудын тэн хагасаас илүү хувьд нь өвчлөл нэмэгдсэн байна. Тухайлбал, Их Британи, ОХУ-д шинэ тохиолдлын тоо 15 орчим хувиар өсжээ. 

Эх сурвалж: Montsame.mn

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.