Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

2021-10-21
345

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/500 дугаар захирамжийн дагуу ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр дөрөв хоногийн турш үргэлжлэх юм.

сонин mn

 

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан “Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын үед цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хамгийн гол анхаарах зүйл бол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, цэргийн үүрэгтнүүдээ цэрэг татлагад хамруулах юм. Цэрэг татлагад хамрагдаж буй иргэдийн идэвх өндөр байна. Тиймээс залуус маань улам идэвхтэй хамрагдаж, иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлээрэй” хэмээн уриалж байлаа.

Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар хийдэг байсан. Тодруулбал, эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ жилээс дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ.

сонин mn

 Эрүүл мэндийн үзлэгийн тухай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мэдэхгүй “Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд иргэдийг цөөн тоогоор оруулж байна. Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар, хоолой зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн баг дотор, мэдрэл, сүрьеэ, гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар, хоолой зэрэгт нарийн үзлэг хийж байна” гэв.

сонин mn

 

Цэрэг татлагад хамрагдахаар ирсэн залуучууд иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн баталсан цэргийн албаны тухай хуульд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орох юм. 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/

5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.