Н.Сугар: Хүндэвтэр оноштой хүний тоо энэ долоо хоногт өссөн

2021-10-21
287

НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна.

Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн эмчлүүлж байсан бол энэ долоо 6513 болж өслөө. Эмнэлгүүдийн ачаалал их байна. Эмч нарын өрөө болон бусад боломжит өрөө тасалгаануудад ор дэлгэн ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эмчлүүлж байсан иргэдийн 18 хувь нь хөнгөн оноштой байсан бол энэ долоо хоногт 16.1 хувь нь хөнгөн оноштой байна. Эдгээр иргэн хэдийгээр хөнгөн оноштой гэж байгаа ч хавсарсан өвчтэй, хавдартай, эрүүл мэнд нь хурдан хугацаанд муудах эрсдэлтэй, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байгаа юм. Харин хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн. Өнгөрсөн долоо хоногт 52.9 хувь байсан хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт 55 хувь болж өссөн байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд 669 иргэн эмнэлэгт хэвтсэн бол 698 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь орны эргэлт сайн байгааг харуулж байгаа юм. Эрчимт эмчилгээний тасагт 15 хүн хэвтэж, 13 хүн гарсан. Үүнээс харахад, эрчимт эмчилгээний орны эргэлт удаашралтай байна. Гэрээр эмчлүүлж байгаа 28 мянга орчим иргэн байсан бол 23.998 болж буурсан.

Вакцины нэмэлт тунд хамрагдалт өнгөрсөн долоо хоногт 17.6 хувь байсан бол энэ долоо хоногт 18.8 хувь болж ердөө 1.2 хувиар өссөн нь иргэдийн идэвх муу байгааг харуулж байна. Нэмэлт гуравдугаар тун хийлгэсэн иргэдийн халдвар авсан байдлын талаар ХӨСҮТ дээр судалгаа хийж байгаа. Судалгааны дүн гараагүй байгаа ч нэмэлт тун хийлгээд хугацаа өнгөрөх тусам халдвар авсан хүмүүсийн тоо бага байна гэсэн мэдээлэл бий. Тиймээс иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.   






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.