Сербийн нийслэл Белград хотод энэ сарын 26-наас ирэх арваннэгдүгээр сарын 6-ны хооронд сонирхогчдын боксын ДАШТ болно.
Тус тэмцээний шагналын сан 2.6 сая ам.доллар бөгөөд AIBA холбоо түүхэндээ анх удаа ДАШТ-ий медальтнуудад мөнгөн шагнал олгох гэж байна.
Тодруулбал:
Алтан медаль–100 мянган ам.доллар.
Мөнгөн медаль–50 мянган ам.доллар.
Хүрэл медаль–25 мянган ам.доллар.
AIBA холбооноос мөн дэлхийн аваргууддаа цэвэр алтаар хийсэн медаль, аваргын бүс олгох аж.