“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ

2021-10-4
143

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцсон бөгөөд зарим байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд мод тарин, хөтөлбөрт нэгдсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож буй энэ жил тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөн эхэлж байгаад туйлын баяртай байна. Сүүлийн 30-аад жил бид уул уурхай эрхлэн, эх дэлхийнхээ хэвлийг ухлаа. Ухаж чадсан юм чинь ургуулж чадна байх. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүх аж ахуй нэгжүүд төрийн тэргүүний гаргаж буй санаачилга, зарлигт хувь нэмрээ оруулан, дэмжих ёстой гэж бодож байна” хэмээсэн юм.

Уул уурхайн томоохон компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод, “Эрдэнэс-Таван Толгой” ХК 180 сая мод тарьж ургуулахаар болжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Маш зөв санаачилга гарган, НҮБ-ын чуулганд эх орноо төлөөлж, ногоон Монгол болгохын төлөө зориг зүрхтэй томоохон ажлыг далайцтай эхлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ талархаж байна. 2016  онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болгон нэмэгдүүлсэн. Цаашид энэ хэмжээг 10 дахин тэлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар ажиллаж байна. Түүнчлэн дүүрэг бүрдээ томоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг санаачлан, ирэх жилүүдийн төсөвтөө суулгаж байгаа. Бидний санаачлан, төлөвлөж буй ажлууд Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод хөтөлбөртэй уялдан, нэгдэн нийлж буйд туйлын баяртай байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын 48 мянган алба хаагч, 115 мянган аж ахуй нэгж, байгууллага, есөн дүүргийн удирдлагууд уг төсөлд хамтран оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэв.

Нийслэлд ногоон бүс буюу ой мод бүхий 116 мянган га талбай байдгаас нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай 17  мянга га талбай бий. Уг 17 мянган га талбайг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, ойжуулах ажлыг эхлүүлэхээр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газраас тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Ирэх жилдээ багтаан эхний ээлжийн 500-700 га талбайг нөхөн сэргээж, ойжуулах юм.

Ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлж, төрийн өндөрлөг, Нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн харьяа бүсэд мод тарьж эхэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.