Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон

2021-10-21
1295

ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УБТЗ ХНН-ийн даргыг томилох асуудлаар Оросын талтай тохирсон талаараа ярилаа.

ЗТХ-ийн сайд Л.Халтар “Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг хоёр удирдлагатай. Монгол, Оросын талын хувь нийлүүлэгч буюу 50, 50%-ийг эзэмшигч нь Оросын төмөр замын ерөнхий захирал, Монголын талаас миний бие байна. Энэ хоёр хувь нийлүүлэгчийн доор ААН-ийн тухай хуулиар ТУЗ буюу Монгол, Оросын талаас гурав, гурван хүнтэй ерөнхий хороотой. Монгол дарга байвал Оросын тал ерөнхий хороог ахалдаг, Орос удирдлагатай бол Монголын талаас ерөнхий хороог удирддаг зарчимтай. Энэ удаад ажиллаж байгаад талийгаач болсон хүн монгол дарга байсан. Зарчмын дагуу Оросын тал ерөнхий хорооны дарга, орлогч нь Монголын талаас ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Тэрбээр Эрхүү хотод болсон уулзалтад оролцоод ирсэн” гэв.

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “УБТЗ-ын ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд Эрхүү хотод боллоо. Энэ удаагийн хурлаар хуваарь ёсоор нэгээс бусад 11 асуудал, нэмэлтээр гурван асуудлыг хэлэлцэж, хоёр тал ойлголцсон. УБТЗ-ын даргыг ойрын хугацаанд томилохоор ажиллаж байна.

УБТЗ ХНН нь хоёр орны хамтарсан менежментийн компаниас гадна хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байдаг онцлогтой ААН. Тус нийгэмлэгийн ирээдүйн болон одоогийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой шийдвэрүүдийг зохих түвшинд цаг тухайд нь гаргаж байх зайлшгүй шаардлага бий. Тийм учраас УБТЗ-ын даргыг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон” хэмээн ярилаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.