Хууль сахиулахын дарга нарын салбартаа өгсөн үнэлгээ

2021-10-21
1364

Хууль сахиулах салбарынхан бүрэлдэхүүнээрээ Төрийн ордонд цугларч, алдаа оноогоо дэнсэлсэн нь ойрын хэд жил харагдаагүй үзэгдэл боллоо. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-д Монгол Улсын хууль сахиулах бүхий л салбарын дарга нар салбартаа үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах гарц шийдлээ нээлттэй ярилцсан. Дээд шүүх, цагдаа, тагнуул, АТГ, шүүхийн шийдвэр, ХЭҮК гээд хянаж шалгахаас эхлээд эрхийг нь хамгаалах үүрэгтэй салбарын удирдагчид алба хаагчид болон олон нийтийн өмнө бүрэн хэмжээний илтгэл тавьсан нь анхаарал татахаас илүү манай улсын хууль сахиулагчдын бодит байдал ямар байгааг тольдох боломж олгов. Тэр дундаас АТГ, Дээд шүүх, ЦЕГ-ын дарга нар салбартаа хэрхэн үнэлж, юуг онцолсныг эшлэн хүргэе.  Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага”, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа  “Шударга ёс ба хамтын ажиллагаа”, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан юм. 

ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ: ШҮҮГЧИД АЧАА ҮҮРЧ, ХАРИУЦЛАГАА Ч ХҮЛЭЭХ ЦАГ  ҮЕ ИРСЭН

  • Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө эрх зүйн соёл, улс төрийн хандлагын хувьд  шүүх эрх мэдэлд улс төрийн зарим оролцоог de facto хүлээн зөвшөөрч ирсэн. 
  • Шүүгчид бусдаас бие даасан, хараат бус байдлын баталгааг нэхэж шаардахаас өмнө шинэчлэлийн  боломжийг зөв, шударгаар ашиглаж, өөрт ногдох ачааг өөрсдөө үүрч, хариуцлагаа ч хүлээх цаг үе ирсэн.
  • Үндсэн асуудлууд болох бие даасан, хараат бус байдал, хүний нөөцийн сонголт, томилгоо зэрэгт хэлбэрийн шинэтгэл хийгдсэн боловч агуулга шинэчлэгдээгүй явж ирсэн.
  • Шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирлээ. 
  • ОХУ,  Украйн, Турк зэрэг  улсад нэг хүнд ногдох шүүхийн төсөв нь жилд дунджаар 14 ам.доллар. Манай улсын шүүхийн 2021 оны төсөв үүнээс хоёр  дахин бага буюу “нэг хүнд долоон ам.доллар” ногдож байгаа нь харамсалтай. 
  • Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өнөөдөр 205 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна.
  • Орон тоо дутуугийн зэрэгцээ хэргийн тоо 43 хувиар өсөж, анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 1.5 өдөрт нэг хэрэг шийдвэрлэж байгаа нь ачаалал хүний үүрч болох чадамжаас хэтийдэн давлаа.
  • Захиргааны болон мэргэжилтэй ажилтнуудын хүний нөөцийн хомсдол, хямралд автаад байна. 
  • Шүүхийн системийн нээлттэй, ил тод байдлыг ахиулах, шүүхийн ачааллын менежментийг шинэ шатанд гаргахад хиймэл оюуныг ашиглах цаг нэгэнт ирсэн гэж үзэж байна. 
  • Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тохиолдолд зайлшгүй харгалзан үзэх ёстой. 

АТГ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА: АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ШАЛГАХДАА ХЭВШМЭЛ АРГА БАРИЛААР ХАНДАХ БАЙДАЛ АРИЛААГҮЙ

  • АТГ-т 2020 онд шалгасан хэргийн тоог тус байгууллага анх байгууллагдсан 2007 оныхтой харьцуулбал 15 дахин, арван жилийн өмнөхтэй харьцуулбал 10 дахин, тав жилийн өмнөхөөс тав дахин нэмэгдсэн.
  • Энэ оны эхний найман сарын байдлаар авлигын гэмт хэргийн улмаас  нэг их наяд төгрөгийн хохирол учирсан.
  • Мөрдөгч, прокурор, шүүгч нар авлига, албан тушаалын хэргийг шалгаж шийдвэрлэхдээ хэвшмэл арга барилаар хандах, мэдүүлэгт хэт тулгуурлах зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал, баримтыг орхигдуулах байдал арилахгүй байна.
  • Жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн дунджаар 10 хувь нь улс төрийн албан тушаалтнууд.  
  • Төрийн өндөр албан тушаалтны халдашгүй дархан байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг эргэж харах, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй.  
  • Шүүхээс хээл хахуулийн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн төрөл, хэмжээ учруулсан хохиролтой дүйцдэггүй. 
  • Гэмт хэргийн талаар мэдээлэх, мэдээллийг төлбөртэй авах талаар хуульд тодорхой заасан ч мэдээлэгчийг хамгаалах, мэдээлэл өгөх нөхцлийг бүрдүүлэхийг зохицуулаагүй учраас амьдралд хэрэгжих боломжгүй. 
  • Дижиталчлал, даяаршил нь гарч байгаа гэмт хэргийн өнгө төрх, цар хүрээг тэлж байгаатай холбогдуулан мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчдийг тодорхой хүрээний мэдлэг, ур чадвар эзэмшихийг шаардаж байна.
  • Хуулийн байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдсоор байгаа нь сэтгэл түгшээж байна.

ЦЕГ-ЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД:  ТОРГОХ ШИЙТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР  САЙН ҮР ДҮН ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ

  • Ардчилсан нийгэм, эрх зүйт төртэй аливаа улсад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг албаны болон хувийн соёлын хэмжээнд үздэг болж буй жишгээс бид хоцрох учиргүй. 
  • Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл оруулах, бусдыг уриалах үйлдэл ихээр гаргаж байна. Бид үүнд хүндэтгэлтэй хандаж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа ч нийгэмд үүсээд байгаа бухимдлыг шийдвэрлэх, намжаах байдлаар ажиллаж байна гэхэд хилсдэхгүй. 
  • Иргэд  шаардлага тавьсан төрийн албан хаагчийг эсэргүүцэх, төрийн байгууллагын нэр хүндэд халдах зэрэг нэлээд эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ жижиг мэт боловч хууль сахиулах салбарт тулгамдаж байна.  
  • Судалгаагаар манай улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн суурь шалтгаанууд нь гэмт хэрэг жилд дунджаар 6.0 хувиар өсөх нөхцлийг бүрдүүлдэг. 
  • Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2040 онд 1.3-1.67, гэмт хэрэг 1.74 дахин, хулгайлах, залилах гэмт хэргийн гаралт жил бүр найман хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13 хувиар өсөх төлөвтэй байна. 
  • Зөрчлийн хуулиар иргэн, хуулийн этгээдэд оногдуулдаг торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлснээр  зөрчил тодорхой хэмжээгээр буурч байгаа ч үр дүн, ач холбогдлын хувьд тийм ч сайн үр дагавар үзүүлж чадахгүй. 
  • Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүссэн.  
  • Мөрдөгчийн гаргасан шийдвэр, тодорхой ажиллагааг хяналт тавьж буй прокурор өөрчлөх, хүчингүйд тооцох, даалгавар өгөх эрх хэвээр хадгалах нь зүйтэй.

 

С.УЯНГА 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.