Улаанбаатарын усны хэрэгцээний ирээдүйн “зураг”

2021-10-21
1112

Бид бүтээн байгуулалт, уул уурхай, боловсрол, эрүү мэнд болон бусад  сэдвийг түлхүү  ярьдаг ч  хүний  хамгийн чухал хэрэгцээг хангадаг усны тухай  тэр бүр дурдаггүй. Гэтэл өнөөдөр Монгол Улс дэлхийн хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэгд тооцогдох болжээ. Улмаар Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд  боломжит нөөцөөс давж, нийслэлчүүд  усны хомсдолд орж болзошгүй гэсэн  судалгаа гарсан байдаг. Усаа хайрлах, нөөц бүрдүүлэхэд бид “сүх далайтал” гэгчээр амар сууж болохгүй нь эндээс харагдана. Ийм учраас  Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациас  компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь энэ чиглэлд  зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулах юм. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ус хамгийн их зарцуулдаг  Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр  ирэх 30 жилд нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр усаар тогтвортой хангаад зогсохгүй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт усны гачаалаас урьдчилан сэргийлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ хэмээн тооцжээ. Дээрх  үр дүнд хүртэл монголчууд “Дээрээс гэнэт алт унаад ирнэ” гэсэн байдлаар хүлээж суух бус хандлагаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Засгийн газар компакт гэрээг хэрэгжүүлэхийн өмнө биелүүлэх ёстой төсөл хөтөлбөр, нэг ёсондоо тодорхой  болзлуудыг  биелүүлэх учиртай. Тэгж байж хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдэх нь ойлгомжтой.  

Улаанбаатар хот хаягдал усаа дахин ашигладаг болчихвол иргэдээ цэвэр усаар тогтвортой хангаад зогсохгүй үйлдвэрлэл, үйлчилгээний салбар усны гачаалаас сэргийлж, эдийн засаг өснө.


Энэ дотроос  усны ариун чанарыг хангах, бохирдлыг бууруулахад нийгмийн  хандлага чухал гэж судлаач, мэргэжилтнүүд үздэг. Нэг жишээ хэлэхэд, 1950-аад оноос Улаанбаатарчууд зүүн, баруун Сэлбэ, Туул голоо хэзээ ч дундрахгүй мэт санаж байв. Өнөөдөр Сэлбэ гол ширгэж, Туул гол хаврын хаварт эцэж, гундаж, хэд хэдэн газар тасалдаж, борооны усаар амь зогоодог болсон. Эргээр нь хайрга олборлох зөвшөөрөл авсан үйлдвэр, аж ахуйн газрууд багширч, арьс ширний үйлдвэрүүд бохироо цутгаж байна гэсэн хэл ам тасардаггүй. Яг баримт хөөгөөд үзвэл арьс ширний үйлдвэрүүдийн гаргадгаас  архи, спиртийн үйлдвэрүүдийн Туул голд нийлүүлдэг бохир усны хэмжээ хэд дахин их байх жишээтэй. Сүүлийн үеийн судалгаагаар арьс ширний 2-3 жижиг үйлдвэр хамтран ус цэвэрлэх байгууламжтай болсон, одоогоор нийслэлийн хэмжээнд арав гаруй ийм байгууламж байгаа нь цаашид нэмэгдэхээр  байна. Үүнийг дурдаж буйн учир нь ачааллаа дийлэхгүй болсон, хуучирч муудсан  Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид очих хувийг бууруулахын тулд үндэсний ухамсар бас ч дээшилж буй эерэг үзүүлэлт болох юм. Цаашлаад айл өрх болгон, хүн бүр устай зөв харилцдаг болчихвол  цэвэр усаа хамгаалах, нөөц бүрдүүлэхэд том нөлөө үзүүлэх  нь ойлгомжтой.  

Согинохайрхан дүүрэгт үйлдвэрийн шав тавьснаар гараанаас нэгэнт хөдөлсөн Засгийн газар,  Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг Туркийн МАПА групп хийж гүйцэтгэхээр шалгарсан. Тус компани нь дэлхий даяар найман тэрбум гаруй ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалтын 200 гаруй төслийг амжилттай хийц гүйцэтгэсэн. Гэхдээ Монголын өвөлд хэрхэн дасан зохицож ажиллахыг таашгүй ч нийслэлийн усны асуудалд “Хонгилын үзүүр”-т гэрэл харагдаж буй юм биш, илүү бодитой ажил хэрэгжиж  эхэлжээ. 

 

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.