ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын Талибан хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийх хаалттай уулзалт Москвад эхэллээ
Энэхүү уулзалт Афганистаны асуудлаарх Москвагийн олон улсын хэлэлцээр эхлэхээс өмнө "Президент-отеле" зочид буудалд болж байна. Хэлэлцээрийг хаалттай явуулж байгаа юм. Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистан дахь тусгай төлөөлөгч Замир Кабулов, Афганистан дахь ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирнов нар оролцож байна. ОХУ-ын Гадаад харилцааны сайдын хэлснээр, энэ уулзалтаар Афганистанд шинэ засгийн газар байгуулах, тус улсад цэрэг-улс төрийн байдлыг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Харин уулзалтад оролцсон Талибчуудын бүрэлдэхүүнд Афганистаны Исламын Эмират (IEA) Засгийн газрын Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч Абдул-Салам Ханафи, Гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки болон. Эдийн засгийн сайд Мохаммад Ханиф, Худалдааны сайд Нуруддин Азизи, Соёл, мэдээллийн сайд Хайрулла Хайрхах нарын төлөөлөгчид оролцож байгаа гэжээ.
Энэ сарын 20-нд ОХУ-аас зохион байгуулж буй бүс нутгийн хэд хэдэн орны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх уулзалтад оролцохоор Талибаны төлөөлөгчид Москвад ирсэн юм. Террорист байгууллагын гишүүд Афганистанд эдийн засаг, улс төрийн дэмжлэг хүсэх бодолтой байгаа нь тодорхой юм.
Уулзалтад Орос, Афганистаны талаас гадна Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Хятад, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны төлөөлөгчид оролцох юм. Харин АНУ "тээврийн хүндрэлийн улмаас" хэлэлцээр хийх төлөөлөгчдийг Москва явуулах боломжгүй болсноо мэдэгджээ.
Эх сурвалж: Лента.ру