“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх

2021-10-21
17888

Монголын улс төрийн халуурал хавар эхэлдэг байсан нь саяхан. Харин одоо цаг өөр болж, улирал харгалзахаа  больсон юм шиг байна. Нөхөн сонгууль гэж нэр дэвшигчдээсээ эхлээд улс төржиж, “баатар”-ын дүр бүтээх  драм арайхийж өндөрлөхтэй зэрэгцэн дараачийнх нь эхлэв. 

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан талбай дээр суулт зарлаад нэжгээд хонож байна. Засгийн газар, УИХ-ыг тартал сууна гэдгээ мэдэгдээд буй. Тэр өчигдөр өөрөөс нь  асуулт асуусан сэтгүүлч эмэгтэйн  толгой руу утсаараа цохиж, биед нь халдлаа. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 14.2.1 дүгаар зүйл заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байж болзошгүй гэдгийг зарим эх сурвалж тодотгож байгаа.

Тэрбээр Төв талбай дээр яг л хаан лугаа загнаж, тэр ч ирж уулз, түүнийг ч дууд, энэ ч ингэ гэхчлэн зандрах захирах хослуулан тушааж, миний тэмцлийг дэмж хэмээн зарлиг буулгах нь холгүй дүвчигнэж байна.  Монголын нэг сайхан дуучны  дүр ор тас орхигдож төрөл арилжсан мэт. Яг л нөгөө УИХ-ын сонгуулиар Увсад ялагдчихаад газар ташуурдаж байсан тэр араншингаа давтаж сууна.  С.Жавхлан “Хамаг Монгол” тоглолтдоо зориулж Сангийн сайд амьдаагаасаа  дөрвөн тэрбум төгрөг нэхсэн, тэр мөнгийг нь  өгөөгүй учраас Засгийн газрыг огцруулахаар суулт зарласан талаар мэдээлэл байгаа юм.

...Нөхөн сонгуулийн үеэр “Үнэн ба шударга” намын А.Отгонбат гэх лут тэмцэгч гарч ирсэн. Араасаа нэг лайвчин дагуулчихсан, Хотын захиргааны байрны цоожтой хаалга нүдэж байгааг нь харсан байх. Яг л “Ардын элч”-ийн Дүлзэнгийн дүр харагдаж билээ. Сумъяабазар хаана байна, гараад ир хэмээн хашгирч, төрийн албан хаагчийн биед халдсан.  Үргэлжлүүлээд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байранд очиж, хаалга үүд нүдэж, төрийн албан хаагчдыг “суганы үс”, “долоогч”-оор доромжилж, Төрийн цагдаагийн тавьсан шаардлагыг үл хэрэгсэн дүвчигнэв. Энэ бүхэн илт хууль журам зөрчсөн үйлдэл байсан.

Хэн нэг даргатай уулзаж болно, асуудал тавьж, шаардлага хүргүүлж болно. Гэхдээ үүнийг чанга дуу, сүржин төрх, төрийн байгууллагын дотоод дүрэм журмыг үл хүндэтгэсэн үйдлээрээ хийж болохгүй нь тодорхой.  Ёс ёмбогор, төр төмбөгөр. Ес зүй хүндлэл гэж байх учиртай.

 УИХ-ын нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт  нэр дэвшсэн  Ш.Гантулга хэмээх бас нэг эрхэм бий. Түүнийг олон улсын тоймч гэдгээр нь иргэд илүү сайн мэднэ. Нэгэн цагт тэрбээр “Монголын Үндэсний Фронт” гэх хөдөлгөөний  тэргүүн болж явсан тэмцэгчдийн нэг.  Тэрбээр  “Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг тасдаж, Монголчууд түүнийгээ тойрон бүжиг хийх хэрэгтэй” гэж цэнхэр дэлгэцээр ярьж  нийгмийг хүчирхийлэлд уриалан дуудаж байв. Түүний энэ үгийг дахин дахин давтдаг “эх орончид” цөөн биш болсон. Энэ бол хүчирхийллийн нурман дээр мөчир нэмчихээд үлээж суугаагаас өөрцгүй.  

Монголын Үндэсний Фронтод Ш.Гантулгатай хамтран тэмцэгч  зураач Л.Өнөрчимэг  “хувьсгалд хууль байхгүй” гэх “алдарт” үгээрээ  хувьсгал нэрийн дор юуг ч хийж болно гэсэн сэдлийг олон нийтэд төрүүлэхийг оролдож байсан удаатай.  

Ёс зүйтэй холбон хэлэх ойрмогхоны нэг жишээ байна. Хөх хотод сууж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнэ НЗДТГ-ын удирдлагууд төсвөө танаж, тансаглалаа зогсоо гэсэн утгатай мэдээлэл хийж, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Сүхбаатарын өрөөгөөр орж, түүний амралтын өрөөний хөргөгчид архи байна хэмээн барьж байгаад лайв хийсэн. Энэ талаар учирлах гэсэн Б.Сүхбаатарт “Чи бид хоёр хэзээ найз болчихсон юм” гэхчлэнгээр цамнаж байгаад гарсан. Гэтэл мөнөөх шилтэй нь архи биш рашаан байсан нь тодорхой болж энэ  үйлдэлдээ “Уучлалт” гуйж байв. 

Энэ хүний нийгэмд хүргэх гэсэн мессеж санаа нь зөв байж болох ч харин түүнийгээ  хүргэсэн арга зам нь олон нийтэд огтхон ч таалагдаагүй.  Тэгээд ч хэн нэгний өрөө рүү дайран орж хөргөгч савыг нь онгичож ухна гэдэг нь хүчирхийллийн нэг хэлбэр гэсэн үг.

Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн М.Чингисхаан буюу М.Баасанжаргал гэх залуу согтуу байхдаа төрөл бүрийн үйлдэл гаргадагаараа хэдийнэ танил болсон. Тэр сонгуульд нэр эвшиж байгаа эцсийн зорилгоо “Ерөөсөө тодорхой ш дээ. ХААН болох” хэмээн хариулж, төрийн өнөөгийн тогтолцоог үгүйсгэж байв. 

Жагсаал болгон дээр гарч ирдэг хэдэн эмэгтэйчүүд бий. Тэдний ярьж хэлж байгааг сонсоход бүр эрүүл эсэхэд нь эргэлзмээр. Зарим нь миний гэдсэн дотор чип суулгачихсан, гэрт камер тавьчихсан. Одоо миний ярьж байгааг 76-аас эхлээд бүгд сонсож байгаа гэхчлэн ярьдаг бол нөгөө нэг нь Австралид вакцины оронд уусмал шахсан сувилагч  үндэсний баатар болон өргөмжлөгдөж байна гэхчлэн хадуурч өгнө. 

Эх орончоо  илэрхийлэгсдийн иймэрхүү жишээ захаас аван бий.  Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний заяагдмал эрх. Үүнийг хүндэтгэнэ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж бий. Төрийн хууль тогтоомжоо үл хүндэтгэсэн, ёс зүйгүй үйлдлээрээ “Баатар”-ын дүр бүтээх нь нийгэмд тэр хэмжээгээр муугийн үр тарьж байдгийг бодолцох учиртай.  Тэр дундаа ийм ёс бус үйлдлийг хөөргөн дэвэргэж айл гэрийн хойморт цэнхэр дэлгэцээр хүргэх нь залуу үеийнхний оюун санааг хордуулж, нийгмийн сэтгэл зүйг буруу чиг зүг рүү хөтлөх хүчин зүйл болж байна.

Г.Хан






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.