“Эрэл” гэх тодотголтой Б.Эрдэнэбат болон “Номин”-гийн Ш.Баярсайхан нарын хооронд “Ариг банк”-инд хөрөнгө оруулах, хамтран ажиллахаар тохиролцоод сүүлд нь хэрүүлээр дуусч шүүхийн хаалга татах болсон уг хэрэг олны анхаарлыг татаад удаж байгаа билээ.
Тэгвэл энэ хэргээс улбаалан нэр бүхий шүүгч нарыг Авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн бөгөөд эдгээр шүүгчид нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны Д.Мөнгөнтуул, Д.Мөнхцэцэг, Дэ.Энхцэцэг, Эрүүгийн шүүгч Доржсүрэн, давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр, Б.Ариунхишиг, С.Соёмбо-Эрдэнэ нар холбогдоод байсан.
Тэгвэл эдгээр шүүгч нарын гаргасан үйлдэл нь ашиг сонирхол бүхий шүүгч хүнд байж болошгүй бүр цаашлаад, шүүхийн системд баймааргүй ёс зүйгүй үйлдлүүд гаргасан гэж үзэн Шүүхийн Сахилгын хороон “Эрэл”-ийн Эрдэнэбат гомдол гаргаж шалгуулж эхэлжээ. Удахгүй хэн хэрхэн ямар үйлдэл гаргасан нь тодорхой болох биз ээ.