Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?

2021-10-20
28798

УОК-ыг тэргүүлдэг Шадар сайд С.Амарсайхан НОК-ыг удирддаг, хотын дарга Д.Сумъяабазар нар хоорондоо "түгжилдээд" эхэлсэн бололтой.

Саяхан хотын даргын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэртээ 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр уг барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан нь хатуу боловч гашуун үнэн.

Хүүхдийн инээд, хөгжилтэй үзүүлбэрээр тасардаггүй байсан циркийн бөмбөгөр байр өнөөдөр гаднаасаа бүрэн бүтэн ч дотроо балгас болчихсоныг хэн хүнгүй харсан. Менежмэнтийн хувьчлал нэрээр хотын даргын дүү өөрийн болгосноос хойших 13 жилийн турш циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн ч гэдэг.

Тэгвэл "Аса" группийн эзэмшдэг тус барилгын талаар 2021 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ" гэжээ. Ямартаа ч ирэх сард Монголын цирк эргэн ирэх эсэхийг хүлээх л үлдээд байна. Ийнхүү хотын даргын ойрын хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тарихтай зэрэгцэн Шадар сайдын хамаарал бүхий шалгаж байна гэдгийг "Зайсан Хилл" цогцолбор УОК, Засгийн газраас гаргасан дүрэм журмыг зөрчсөн асуудал үргэлжлүүлэн шуугиан тарив.

Тухайлбал, Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт болсон "Камертон" хамтлагийн тоглолтын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай цахим орчинд хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Нийслэлийн зүгээс "Зайсан Хилл* цогцолбор уг тоглолтыг зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулаагүй болохыг мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үедээ "Зайсан Хилл" цогцолбор нь түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлахаа ч мэдэгдсэн юм. "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" компанид НМХГ-аас шалгалт хийсэн.

Шалгалтаар "Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж буй тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчил илэрч байна. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна гэдгийг НМХГ-аас ч мэдэгдсэн.

Ямартаа ч Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы хамаарал бүхий этгээд болох Сайнбуянгийн Ганбат гэгч уг “Зайсан Хилл" цогцолборын захирлаар ажилладаг гэх. "Ах нь арыг нь даана" гэдэг шиг ард нь Монгол Улсын Шадар сайд байгаа болохоор дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж бодоогүй л байлтай. Төрсөн, тэлсэн ахан дүүс нь цар тахлын үед улс орныхоо эдийн засаг, хун амын эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байхад тэдний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд ийнхүү чихнээс нь хонх уясаар байгаа нь хачирхалтай. Өвөр түрийндээ орж өссөн ахан дүүстээ хэрхэн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй байх талаар сургаж чаддаггүй УОК, НОК-ын дарга нар Монгол Улсын 3.3 сая иргэнд нөлөөлж, тэднийг удирдаж чадах эсэхэд ч эргэлзэх хүн олон байна.

Тэгвэл энэ бол зүгээр ч нэг өрнөөд байгаа асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Төдийгөөс өдий хүртэл нэгнийхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, уялдаа холбоотой ажиллаж чаддаггүй УОК, НОК-ын дарга нарын эрх мэдлийн төлөх зодоон хурцдаж, харилцан нууц хөзрүүдээсээ ил гаргаж байгаагийн эхлэл ч гэж үзэх хүмүүс байна.

Энэ зодооны хөлд жирийн иргэд, төрийн албан хаагчид хамгийн эхэнд өртөх бол цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох хэмжээнд ч хүрч, Монголыг самрах асуудал болох вий.

Эх сурвалж: Өдрийн сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.