ЗАСГИЙН ГАЗАР: Хэн хэнийг хаана томилов

2021-10-20
6400

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, Эрээний хил хаагдсан нөхцөл байдалтай уялдуулан авах арга хэмжээ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа. Түүнчлэн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.

ЗГХЭГ-ын дэд даргаар Д.Батбаатарыг томиллоо

Тэрбээр БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТНБД-аас чөлөөлөгдсөн юм.

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

  • 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,
  • 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,
  • 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,
  • 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,
  • 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
  • 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,
  • 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,
  • 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга

Харин ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг ХЗДХЯ-ны дэд сайдаар томилсон юм.

Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилов

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан  Б.Солонгыг ХЗДХЯ-ны дэд сайдаар томиллоо.  Өмнөх  дэд сайд С.Баатаржав Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж аваад байгаа юм.

Б.Солонго ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Хэдийгээр түүний албан тушаал өөрчлөгдөж байгаа ч дээрхи ажлын хэсгийн гишүүнээрээ үргэлжлүүлэн ажиллана гэсэн мэдээлэл байна.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаа Л.Цэдэвсүрэнг томиллоо

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар  Л.Цэдэвсүрэнг томиллоо. Түүний хувьд тус яамны сайдаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсны дараа чөлөөлөгдөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад салбартаа эргэн ирж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.