Д.Цогтбаатарын томилсон дипломатч Унгарын гаалийнханд саатуулагджээ

2021-10-20
1781

Нэг хэсэг монголын зарим дипломатууд байсхийгээд л хууль бус наймааны хэрэгт холбогддог байв. Харин коронавирусийн халдвар гарч, ихэнх улс орнууд хилээ хааснаар энэ төрлийн асуудал нэг хэсэгтээ л нам гүмхэн байсан.

Гэтэл энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Д.Далайжаргал Украинаас Унгар руу нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагдсан гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр Монгол Улсын дипломат паспортоор хил нэвтрэхийг завдсан бөгөөд Унгарын талын шалгалтаар түүний паспорт Монголын ГХЯ-наас 2020 онд хүчингүй болгосон паспортын жагсаалтад бүртгэгдсэн байжээ.

Д.Далайжаргал нь Европт эрэн сурвалжлагдаж байсан, 2003-2007 онд Беларусийн Брестэд суух консулаар ажиллаж байхдаа Польш улсад тамхины хууль бус наймаа, мансууруулах бодис тээвэрлэсэн Монгол Улсын иргэн н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гаргаж аваад оргуулсан учраас Польш улсад саатуулагдаж байсан гэх мэдээлэл ч байна.

Европын орнуудын хар дансанд бүртгэгдсэн гэх Д.Далайжаргал дипломат паспортоо 2018 онд авч байжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын сайд хийж байсан үетэй таарч байгаа юм. Д.Далайжаргалыг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатарын нарын фракц хамгаалдаг гэх чиг жуг яриа ГХЯ-нд чих дэлсэж байдаг.

Учир нь түүнийг Польш, Францад тамхины наймааны хэрэг мандуулаад ирсэний дараа 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын суудлыг С.Баяраас авч таарчээ. Улмаар Д.Далайжаргалд хариуцлага тооцохгүй, харин ч тушаал дэвшүүлэн, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байсан аж.

Ер нь Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хууль бус наймаа их гарч байсныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр ихээхэн шүүмжилж байсан. Тодруулбал, Д.Цогтбаатарын жолооч Д.Эрдэнэбаяр Турк улсаас Герман руу 70 кг мансууруулах бодис оруулах гэж байгаад баригдаж, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгож байлаа.

Энэ удаа ч Гадаад харилцааны яамнаас угшилтай Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын фракцын хүн гэгдэх, хар тамхины сүлжээний гол санхүүжилтийг атгадаг байж мэдэх Д.Далайжаргал баригдаж, улс орны нэр хүндийг дахин шороотой хутгалаа.

Эх сурвалж: ardchilal.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.