Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо

2021-10-19
356

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.03 цагт 55.6 хувийн ирцтэй эхэлж, Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Дэлхийн улс орнууд сургуулиа нээсэн эсэх талаар ЮНЕСКО-гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр дэлхийн 182 улс (бүрэн нээсэн 134, хэсэгчлэн нээсэн 48) сургуулиа бүрэн болон хэсэгчлэн нээсэн бол 13 улс коронавируст халдварын улмаас сургуулиа хаасан, 11 улс сурагчдын амралттай байна гэсэн мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өгсөн.

Монгол Улс өнгөрсөн 2 хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 135 хоног танхимаар, 185  хоног зайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Дотооддоо цар тахлын өндөр эрсдэлтэй энэ цаг үед Засгийн газраас бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэж, өнөөдөр 35 дахь өдрөө халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна гэлээ. 

Энэ хичээлийн жилд багш нарын 95 хувь, 12-17 насны сурагчдын 90-ээс дээш хувь, оюутны 80 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж, цэцэрлэгийн насны хүүхдийн 75 хувь, 6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж.

Энэ хичээлийн жил хичээл, сургалтын үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр явуулах, ачаалал өндөртэй цэцэрлэгт ээлжийн багш  ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээ нэвтрүүлэх, аймаг бүрд ганцаарчилсан тэгш хамран сургалтыг дэмжих загвар танхим байгуулах ажлыг зохион байгуулсан онцлогтой байсныг сайд мэдээлэлдээ онцолсон.

10 дугаар сарын 15-ны байдлаар 1463 цэцэрлэгт (төрийн өмчийн 971, хувийн өмчийн 492) 116.060 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт /4-5 настай хүүхдийн/ 80 орчим  хувьтай байгаа юм байна.    

Ерөнхий боловсролын 382 сургуулийн (давхардсан тоогоор) 163.6 мянган суралцагч танхимаар, 458 сургуулийн 526.2 мянган суралцагч 5/9 хувилбараар тус тус хичээллэж байгаа бөгөөд 15.7 мянган суралцагч гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр сурах хүсэлт гаргаж, багшаас өгсөн удирдамжийн дагуу хичээл, сургалтыг үргэлжлүүлж, халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын улмаас 193 сургуулийн 1720 бүлгийн 24.4 мянган суралцагч тодорхой хугацаанд цахим сургалтад шилжээд байгаа аж.

Энэ хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ.

Ерөнхий боловсролын 540 сургууль өдөр бүр халуун хоолоор, 45 сургууль хоол үйлдвэрлэлийн байр болон тоног төхөөрөмжгүйн улмаас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж, харин 158 сургууль холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үдийн хоолны үйлчилгээг үзүүлж буй аж.  

Хичээлийн жилийн эхнээс суралцагчийн сурлагын хоцрогдол нөхөх болон суралцах үйлийг дэмжихэд анхаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан зайн сургалтын агуулгыг бататгах, суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон дасгал, даалгавар хийлгэх, улмаар эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг бүрэн эзэмшүүлсний дараагаар дараагийн агуулгад шилжих зорилт тавин ажиллаж байна гэж сайд хэллээ.

Суралцагчдын сурлагын хоцрогдлыг оношлох үнэлгээг II-XII ангийн суралцагчдын 10 хувь (104,0 мянга)-ийг хамруулан үндэсний хэмжээнд 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулжээ. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм байна.

Халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлээс сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн суурь өвчтэй, жирэмсний эхний саруудад байгаа, хөхүүл хүүхэдтэй, тэтгэвэрт гарах нас ойртсон багш, ажилтны ажилд зохицуулалт  /цахимаар ажиллуулах/ хийх чиглэлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад өгч ажиллажээ.

Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 138,672 оюутан суралцаж байгаагаас 13 хувь (18,039 оюутан) нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авсны улмаас цахимаар хичээллэж байгаа аж. Дотуур байранд амьдарч буй нийт 6,165 оюутнаас 2021 оны 10 дүгээр сарын 5-ны байдлаар 523 оюутан КОВИД-19-ын халдварын батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Их, дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0.6 хувь нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авч батлагдсан байна.  

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Баярсайхан, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд цахим сургалтаас үүдсэн хичээлийн хоцрогдлыг яаж нөхөх, бага ангийн сурагчдыг цахим сургалтад хамрагдахад эцэг, эхийн нэг нь заавал хамт байх шаардлагатай байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, багш нарыг компьютер, техник хэрэгслээр хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа, 2-3 настай хүүхдүүдийг хэдийд цэцэрлэгт хамруулах талаар тодруулж байлаа.

Салбарын сайд цахим хичээлээс үүссэн хичээлийн хоцрогдлыг танхимаар нөхөхөөс өөр аргагүй гэдийг онцолж байлаа. Тэрбээр бага ангийн сурагчид аав, ээжийн хамт цахим хичээлдээ хамрагдах боломжийг хангах үүднээс 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байна гэлээ.

2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж удахгүй бий болно. Халдвар авч буй хүүхдийн тоо сүүлийн үед буурч байна. Цаашид багш нарын ковидын 3 дахь тунгийн хамрагдалт, бага насны хүүхдийн томуугийн вакцины хамрагдалтын байдлыг харгалзан эрсдлийн үнэлгээ хийж, 2, 3 настнуудын цэцэрлэгийг нээх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариултыг өгсөн юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.