Режеп Эрдоган: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хүн төрөлхтний хувь заяаг шийдэх эрхгүй

2021-10-20
5395

 -Эрдоган Дэлхийн хоёрдугаар  дайны ялагч  "цөөнх"-ийг эсэргүүцэв-

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  Анголд  айлчлах үеэрээ тус улсын парламентад үг хэлэхдээ  Дэлхийн 2-р дайнд ялсан "цөөн"-хийн  эсрэг санаа илэрхийлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэлхийн улс орнуудын хувь заяаг шийдэх эрхгүй гэж мэдэгджээ.  Түүний энэ илтгэлийн бичлэг Эрдоганы албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн байна.

Статус-кво

Дэлхий ертөнц өөрчлөгдөж, дипломат харилцаа, худалдаа, олон улсын харилцаа эрс өөрчлөгдөж байгаа энэ үед дэлхийн аюулгүй байдлын архитектур урьдын адил хэвээр байгаа гэж төсөөлөхийн аргагүй нөхцөл байдал бий болж байна гэдгийг Туркийн лидер тэмдэглэв.
Үүний зэрэгцээ өөрчлөлтийн шаардлагыг үл тоомсорлох нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн статус-квог хэвээр хадгалах гэсэн тууштай оролдлого юм гэжээ. 


Эрдоганы ном
10-р сарын эхээр Режеп Тайип Эрдоган "Дэлхий ертөнц шударга байх боломжтой"  гэсэн нэртэй ном хэвлүүлжээ. Тэрээр дэлхийн улс төрийн тулгамдсан асуудлууд, ялангуяа шударга бус байдал, цагаачлал, шилжилт хөдөлгөөний хямрал, олон улсын терроризм ба исламофоби, ялгаварлан гадуурхалт, давхар стандартад анхаарлаа хандуулжээ.

 Туркийн Ерөнхийлөгч Орос, АНУ, Хятад, Их Британи, Францыг багтаасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг үндсээр нь шинэчлэх ёстой гэсэн байр суурийг  илэрхийлжээ. Эрдоганы үзэж байгаагаар өнгөрсөн үеийн шаардлагын дагуу байгуулагдсан байгууллагуудаар дамжуулан орчин үеийн асуудлыг шийдвэрлэх нь боломжгүй юм. Түүгээр ч барахгүй эдгээр байгууллагууд шинэ асуудал үүсгэдэг гэжээ.

Францын хариу үйлдэл
Францын Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх тухай Эрдоганы саналыг дэмжжээ.

Парис Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх санал санаачлагыг удаан хугацааны турш  дэмжиж ирсэн бөгөөд байнгын болон байнгын бус гишүүдийн хоёр ангиллыг өргөжүүлэхийг дэмжиж байсныг яамныхан дахин сануулжээ.

Оросын байр суурь

2016 онд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Владимир Сафронков гишүүн орнуудын тоог нэмэгдүүлэх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэлийн  хувилбарыг үгүйсгэхгүй гэдгээ  мөн илэрхийлж  байв.. Түүний хэлснээр Москва "шинэчлэлийн томъёолол нь НҮБ-ын гишүүн орнуудын хамгийн өргөн дэмжлэгийг авах ёстой"  гэдэгт  итгэлтэй байгаа гэжээ.

Үүний зэрэгцээ ОХУ шинэчлэлийн үр дүн ямар байхаас үл хамааран  Аюулгүйн Зөвлөлийг  Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудын төлөөллөөр өргөжүүлэхийг зарчмын хувьд дэмжиж байна гэж Сафронков нэмж хэлжээ. Тэрбээр  Аюулгүйн Зөвлөл хамгийн ихдээ   20 гаруй гишүүнтэй байх нь тус байгууллагын оюун ухааны боломжит "тааз" бөгөөд энэ нь ажлын үр дүнг хадгалахад  тустай гэж үзэж байгаагаа нэмж тодотгосон байна. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.