
Цар тахлын үеийн нийлүүлэлтийн “шок” эрчимжиж, боомтууд дахь саатал хүндэрч байна. Энэ нь жижиглэн худалдаанд нөлөөлж, бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, компаниудын ашиг буурах зэрэг эрсдэл дагуулж байна.
Баасан гарагийн байдлаар Хонгконг, Шэньжэнийн боомтод хамгийн багадаа чингэлэг тээвэрлэгч 107 усан онгоц гацаад байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Хонгконгт хүчтэй шуурга болсны улмаас Хөрөнгийн биржүүд нь хаагдаж, боомтуудад саатал үүссэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Дэлхийн хэмжээнд боомтуудын 77 хувьд нь үйл ажиллагаагаа явуулахад ердийнхөөс урт хугацаа шаардаж байгааг “RBC Capital Markets” тооцоолсон байна.
Эх сурвалж: Bloomberg Tv Mongolia

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал