Дэлхийн улс орнууд коронавирусын халдвартай тэмцсээр байна. Өнөөгийн байдлаар дэлхий дахинаа SARS-CoV-2 халдварын нийт 235 сая орчим батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.
Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар вакцинжуулалт нь коронавирусын тархалтыг зогсооход туслах гол арга зам гэж байна. Үүний зэрэгцээ хязгаарлалтын арга хэмжээг цаашид дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатайг мөн анхааруулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Нью-Йоркт вакцин хийлгээгүй багш, улсын сургуулийн ажилчдыг ажлаас халах хууль хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлжээ.
Мөн Албани улс оюутнуудад заавал вакцин хийлгэхээр болсон бол Шведэд Pfizer вакциныг хүүхдүүдэд хийлгэхийг зөвлөж байна. Индонез бүс нутагтаа вакцинжуулалтын гэрчилгээг шаардаж байна.
Түүнчлэн Латвийн эмч нар Засгийн газартаа хандан COVID-19-тэй тэмцэх хатуу хязгаарлалтын арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хүсчээ.
Энэчлэн эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар "яаралтай, эрс шийдэл" хэрэгтэй байгаа гэжээ.
Эх сурвалж: Regnum