1921 оны 10-р сарын 19-ний шөнө Португалийн нийслэл Лиссабон хотд болсон радикал бослогын үеэр огцорсон засгийн газрын ерөнхий сайд тэргүүтэй 5 хүнийг хороож, нэг хүн хүндээр шархадсан аймшигт үйл явдлыг түүхэнд “Цуст шөнө” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
19-ний өдөр болсон төрийн эргэлтийн үеэр ерөнхий сайд Антонио Гранжогийн /António Granjo/ засгийн газар нэгэнт огцорсон байсан боловч ерөнхийлөгч Антонио Хосе де Альмайда /António José de Almeida/ босогчдийн засгийн газарыг томилон, батлахыг эсэргүүцсэн байна.
Гэвч шөнө болоход Абел Олимпиогоор /Abel Olímpio/ удирдуулан “сүнсний ачааны машин” урдаа гаргасан бүлэг этгээдүүдийн халдлагад тухайн үеийн Сидонист /Үндэсний Бүгд Найрамдах намын өөр нэр/ намын таван удирдагч алагдан, нэг хүн хүндээр шархадсан байна.
1921 оны 07-р сарын 10-ны өдөр Португалийн хууль тогтоох байгууллагыг сонгох сонгууль болоход түүний Бүгд Найрамдах Либераль нам олонхийн санал авснаар Антонио Гранжо ерөнхий сайд болсон байна. Харин Ардчилсан намын хувьд 1910 оны 10-р сарын 05-ны хувьгалаас хойш анх удаа сонгуульд ялагдаж байгаа нь энэ. Энэ цагаас л Бүгд Найрамдах Гвардын дэргэд Бүгд найрамдах радикалуудын бүлэг үүсч шинэ гарсан засгийн газрыг унагаах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна.
Ингээд 1921 оны 10-р сарын 19-ний өглөөний 05-06 цагийн хооронд Бүгд Найрамдах Үндэсний Гвардын гишүүд, энгийн иргэд, Тэнгисийн цэргийн хүчнийхэн Terreiro do Paço-д цугларсны дараа Эрх чөлөөний өргөн чөлөө хүртэл өгсөн 7-р Эдуардын цэцэрлэгт хүрээлэнд их буунууд байрлуулсан байв. Хурандаа Мануэль Мария Коэльо төрийн эргэлтийн үеэр босогчдын зэвсэгт ажиллагааг удирдаж байв. Нар мандахтай зэрэгцэн их бууныхан байлдааны ажиллагааг эхлэж буйг мэдэгдэн гал нээхэд Тагус дахь тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд дэмжиж байгаагаа илэрхийлэн дохиогоо дуугаргацгаасан байна.
Антонио Гранжогийн засгийн газар эсэргүүцэх боломжгүй байсан тул тэр даруйд бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдлөө ерөнхийлөгчид гардуулан өгсөн юм. Гэвч орой болоход ерөнхийлөгч босогчдийн санал болгосон засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй байсан тул Португали улс засгийн газаргүй хэвээр байв.
Харин шөнө болмогц аймшигт аллагууд болсон бөгөөд хамгийн эхэнд гэрээсээ дайжин хувьсгалт хөдөлгөөний холбоотон байсан Кунья Леалын /Cunha Leal/ байшинд нуугдаж байсан экс ерөнхий сайд Антонио Гранжог баривчлав. Босогчид түүнийг Үндэсний Бүгд Найрамдах намынхан байрлаж байсан Васко Да Гама хөлөгт аваачихыг хүссэн ч босогчид түүнийг алахыг завдсан байна. Тэндээс түүнийг холдуулан тэнгисийн цэргийн Арсеналь хөлөгт оруулахаар авч явж байхад завинд суулгах гүүрний орчимд түүний хүзүүнд буудаж дараа нь босогчид буу болон сэлмээр түүнийг хороов. Харин түүнийг хамгаалахыг хүссэн Кунья Леал шархдав. Үүний дараа алагдсан хүмүүс нь бүгд Сидонист улс төрчид байсан нь ерөнхий сайдаас бусдаар өөрийн намдаа цэвэрлэгээ хийх чиглэлийг барьж, хүмүүсийг сонгон хороож байсныг гэрчилнэ. Үүрээр 1910 оны хувьсгалын баатар, тэнгисийн цэргийн офицер Антонио Мачадо Сантосыг, Фрейтас да Силва буудуулсны улмаас эмнэлэгт очоод нас барсан бол хурандаа Ботелхо де Васконселос, Карлос Жентил хэмээх жолоочийн хамт мөн алагдсан байв.
Цуст шөнийн дараа ерөнхийлөгчийн баталсан хоёр ч ерөнхий сайд огцорсон бөгөөд эцэст нь Кунья Леал дараагийн сонгууль болтол ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн юм.
1922 оны сонгууль тогтворгүй байдал, хүчирхийллийн дунд явагдсан бөгөөд хугацаа нь дөрвөн ч удаа хойшилж байжээ.
Энэхүү төрийн эргэлт, цуст аллага нь төрийн тогтвортой байдлыг бий болгоогүй. Зөвхөн хэд хэдэн сайн улс төрчдөө алдсанаас илүү сайн сайхан зүйл улс оронд авчраагүй юм.
Сүүлд энэ үйл явдлаар Португалийн радио, телевизийн зүгээс “Noite Sangrenta” нэртэй хоёр ч цуврал нэвтрүүлэг хийжээ.
Хашир Анжигай ингэж хэлэв Блог