Зэс $10,000 давж, нүүрсний үнэ оны эхнээс 200 хувиар өсчихөөд байхад хилээ хаалгачихаад хөлөө жийлцээд сууж байгаа хөөрхий бидний арчаагүй төрх

2021-10-19
10876

Уг нь бол сайн мэдээ. Гэхдээ бас харамсмаар дүр төрх. Уул уурхайн экспортоос хамааралтай Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ оргил үедээ хүрсэн үүлэн чөлөөний нар гийж байна . Харин бид ийм үеэр Замын-Үүдийн боомтоо хаалгачихсан, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт нэр төдий нээлттэй байна. Нүүрс тээвэр үндсэндээ зогссоноос ялгаагүй байдалтай.  Харин халдвараа хавтгайруулж, дээрээ толхилцоонтой, доороо хэрүүлтэй.   

Зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар хүрч, 2022 оны төсөвт тооцсон үнээс давав

Зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар даваад байна. Ерөнхий дүнгээрээ  тавдугаар сарын оргил түвшинд хүрэхэд ойртоод байна. Зэсийн үнэ Лондоны Металлын биржид 2.9 хувиар өсөж, тонн нь 10, 555 ам.доллар болоод байна. Харин тавдугаар сард тонн нь 10 мянга 745 ам.доллар болж өсөж байсан юм.

Улбар металын үнэ 2011 оноос хойш ингэтлээ 10 мянган ам долларын хязгаарыг давж байсан нь бараг үгүй юм.

Зэс бол манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг, төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн учир холбогдолтой. Хэрэв үнийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл 2022 оны улсын төсвийн төсөөлөлд тооцсон орлогоос  давж, төсөв бүрдүүлэлтэд эерэгээр нөлөөлнө. 

Тодруулахад, 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Ирэх онд  1.2 сая тонн  зэсийн баяжмалыг экспортолохоор тооцсон байгаа.

Монголчууд нүүрс ярьж,  Оросууд харин 15 тэрбум долларын орлого хийв

Хятадад эрчим хүчний дутагдлын улмаас  нүүрсний үнийг оны эхнээс 200 хувиар өссөн гэх мэдээлэл байна.  Нүүрсний чухал бүс нутаг болох Шаньсид нүүрлэсэн үер нүүрсний хосдол дээр нэрмээс болов.  Үүнтэй зэрэгцэн энэ долоо хоногт Хятадын хойд нутгаас буюу Монголын нутгаас хүчтэй хүйтэн салхи үлээж байгаа тул дулаан үйлдвэрлэлтэй холбоотойгоор  цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом өснө гэсэн тооцоо байна.  

Есдүгээр сараас эхлээд их газрын Хятадын 30 мужийн 17-д нь цахилгаан эрчим хүч хязгаарлах болжээ. 

Чжэчжоугийн бирж дээр 1 тонн эрчим хүчний нүүрсний фьючерс 1669 юань буюу 259,42 долларт хүрчээ. Энэ бол оны эхнээс нүүрсний үнэ даруй 200 хувиар өссөн үзүүлэлт юм гэдгийг зарим агентлаг тодотгожээ.

Есдүгээр сард Америкийн хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк нь эрчим хүчний нүүрсний үнэ 190 доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр бараг 1,5 дахин нугалаад байгаа юм. 

Хятадад нүүрсний үнэ ингэж өсөхийг дагаад тус улсад  нүүрс экспортолдог улс орнууд мөнгийг бол шуудалайж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал манай хойд хөрш гэхэд л энэ жил нүүрсний экспортоосоо  15 тэрбум доллар олж байгаа ажээ. Энэ нь өмнөх оноосоо бараг 20 хувь өссөн үзүүлэлт юм байна.  

Айлын хүүхдүүд ийм адтай.  Бид яахав, чаддагаараа улстөржиж, сонгууль, Засгаа огцруулах гээд амттайхан сэдвээрээ амаа цангатал ярьж байх зуур “Ах нар” аль хэдийнэ 15 тэрбумын орлого хийчихэж.   

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.