Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна

2021-10-18
16677

АШУҮИС-ийн НАСС-ийн захирал, АУ-ны доктор Б.Батбаяр нь АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг /НАСС/ Нүүр амны их эмч мэргэжлээр төгсөж, Нүүр амны мэё заёлын чиглэлээр мэргэшиж нүүр амны мэс заслын тэнхимдээ дадлагажигч багшаар ажлын гараагаа эхэлж 22 дахь жилдээ багшилж байгаа бөгөөд 2020 оноос сургуулийн захирлаар ажилласан. Тэрээр Монгол Улсад Эрүүний үений сплинт эмчилгээ, эрүү нүүрний мэдрэлийн өвдөлтийн үеийн  ботокс эмчилгээ, ортогнатик мэс заслуудыг нутагшуулан ажиллаж байгаа эрхэм юм. Үүнээс гадна таван жилийн өмнөөс мэсгүй гоо сайхны арга техникийн сургалтыг явуулж эхэлсэн ба энэ жилээс НАСС-ийн резидент эмч нарт мэсгүй гоо сайхан, имплантын хичээлийг албан ёсоор сургалтын хөтөлбөрт оруулж заахаар ажиллаж байна. Ингээд Б.Батбаяр захиралтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

-Сайн байна уу? Их сургуулийн дэргэдэх эмнэлэг нь  тухайн улс орныхоо хамгийн шилдэг боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн байдаг. АШУҮИС энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ? 

-Сайн байна уу. Олон улсын хувьд их сургуулийн эмнэлэгт хамгийн шилдэг эмчилгээ, шилдэг сургалт явагддаг стандарттай байдаг. Тиймээс АШУҮИС-ийн шинэ удирдлагууд энэ түвшинрүү ойртохын тулд маш ихээр анхаарч, дорвитой чухал хууль эрх зүй, бодлогын ажлуудыг эхлүүлж хийж байгаад туйлаас баяртай байгаа. 

Манай АШУҮИС-ын Нүүр ам судлалын сургууль /НАСС/ нь 2000 оноос сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өмнө нь тэнхим факультет хэлбэрээр сургалтаа явуулж байсан. Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа “Дээд боловсролын тухай хууль”-нд их сургуулийн эмнэлэг гэсэн статус нэр томъёо албан ёсоор орж ирж байна. Ингэснээр эрх зүйн хувьд илүү баталгаажиж, АШУҮИС-ийн дэргэд дөрвөн эмнэлэг, хоёр сувилал маань албан ёсоор бүтэц орон тоогоо баталлаа.  Ингэснээр их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаа жигд, эрчтэй явах нөхцөл нь бүрдэж байгаа юм. 

-НАСС-ын удирдлагаар ажиллаад жилийн хугацаа өнгөрчөө. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-Миний баримталсан хамгийн эхний бодлого бол ажилчдынхаа ажиллах таатай орчныг нь бүрдүүлж, сайн үр дүнг үзэх байсан. Үүнийхээ хүрээнд сургуулийнхаа гадаад болон дотоод орчны өнгө төрхийг бүрэн шинэчилсэн.

Хоёрдугаарт эмнэлзүйд ашиглаж байгаа материалын хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх үүднээс тоног төхөөрөмж, сургалтын орчин, оюутны дадлага хийдэг эмнэлзүйн өрөөнүүдийг сайжруулан засварлаж бий болгож өглөө. Ингэснээр оюутнууд сургууль дээрээ дадлагаа хийх бүрэн боломжтой болсон. Үүнээс гадна бодлого, үйл ажиллагаа болоод бусад хэд хэдэн асуудлын хүрээнд үйл ажиллагаанууд хийгдсэн.

Arslan.mn

-Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлүүдэд ямар, ямар ажлууд хийгдэж байна вэ? Цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлын талаар товч танилцуулвал. 

-Монгол Улсын Засгийн газар, АШУҮИС-ийн удирдлагуудын хамтын ажиллагааны хүрээнд  АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилготой 7.5 сая еврогийн Австрийн төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ хүрээнд 2021-2022 онд НАСС-ийн НАСТ-ийн хоёр сая еврогийн төсөвтэйгөөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр болсон. Ингэснээр манай оюутнууд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр болон дижитал сургалтын системд суурилан суралцах боломжтой болох юм.  

Үүнээс гадна АНУ-ын Миссуригийн их сургуультай хамтран ажиллахаар эхний гэрээ хэлэлцээрүүд амжилттай үргэлжилж байна. Тус сургуулийн  гадаад иргэний төлбөр жилийн 28,000 доллар байдаг бол АНУ-ын иргэн хөнгөлөлттэй үнээр буюу 9800 доллараар сурдаг. Тэгвэл уг төслийн хүрээнд манай оюутнууд ч гэсэн хөнгөлөлттэй үнээр суралцах боломж бүрдэх юм. Албан ёсны Их сургуулиудын захирлуудын хамтын ажиллагааны гэрээ хийгдэхэд энэ талаарх мэдээлэл илүү тодорхой болох бөгөөд тэр үед илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. 

Мөн АШУҮИС нь оюутнуудынхаа эмчийн мэдлэг, онол, ур чадварыг дээшлүүлэхээс гадна эмчийн ёс зүй, хандлага, харилцааг сайжруулах, төлөвшил дүүрэн эмчийг бэлтгэх тал дээр илүү анхаарч, дөрвөн том чиглэлээр ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний ажил нь “Дусал цус-дүүрэн амьдрал” гэх төсөл эхлэхэд бэлэн болсон. Энэ төслийн тусламжтайгаар Монгол улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны санг бүрдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж, НАСС-ийн оюутнуудтайгаа иргэдэд зөвлөгөө, уриалга хийхээр ажиллаж байна.

Arslan.mn-Өнөөдрийн байдлаар нүүр ам судлалын сургууль нь ямар бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-НАСС нь эмнэлзүйд суурилсан долоон танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд  оюутнууд нь эхний хоёр жилдээ АШУҮИС дээр ерөнхий эрдмийн хичээлээ үзэж, 3-р дамжаанаас үргэлжлүүлэн НАСС дээр эмнэлзүйд суурилсан мэргэжлийн хичээл, дадлага сургалтаа хийдгээрээ онцлогтой. Өнөөдрийн байдлаар төгсөлтийн өмнөх буюу бакалаврын түвшний сургалтанд 646 оюутан, төгсөлтийн буюу магистр, доктортын сургалтанд 64 оюутан, төгсөлтийн дараах буюу резидент эмчийн сургалтанд 7-н чиглэлээр 156 оюутан суралцаж байгаа бөгөөд нийт 42 багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын 50 гаруй хувь нь Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд бусад багш нар маань ч гэсэн гадаад, дотооддоо докторын сургалтанд бүрэн хамрагдан  суралцаж байна. 

НАСС хажуудаа НАСТЭмнэлэгтэй бөгөөд ихэвчлэн хувийн эмнэлгүүдийн шийдэж чадахгүй нилээд хүнд тохиолдлуудаа авч эмчилдэг тул ачаалал ихтэй байдаг. НАСТ-ийн үндсэн багш, доктор проффессорууд ажилладаг бөгөөд иргэд  маань 72720101 утсаар цагаа захиалан үйлчлүүлээрэй. 

-НАСС-аас санаачлан ЭМЯ-тай хамтран “Эрүүл шүд эрүүл Монгол” төслийг эхлүүлсэн. Төслийн үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

-“Эрүүл шүд эрүүл Монгол” төслийн хүрээнд 2 жилийн хугацаанд Монгол улсаа 4 бүсчлэн бүрэн хамруулахаар эхний удаа Баруун бүсийн 8 аймгийг хамарсан 43 хүний бүрэлдэхүүнтэй баг үзлэг-судалгааны ажлыг зохион байгуулаад явж байна.

Энэ төслийн хүрээнд нүүр амны гажиг засал, согог засал, нүүр мэс засал, хүүхдийн өвчлөл урьдчилан сэргийлэлт, шүдний тулгуур эд сувгийн эмчилгээ, нүүр амны эмчилгээ гэсэн чиглэлүүдээр Монгол улсыг бүрэн хамарсан анхны хамтын цогц судалгааны ажил хийгдэж байгаагаараа онцлогтой. 

Уг төсөлд бүс бүрээс багадаа 3000-4000 орчим буюу нийт 12 мянга орчим хүн хамруулан судалгааг явуулж байгаа бөгөөд судалгаанд хамрагдсан бүх хүний шүдний эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгч байна.  Үүнд орон нутгийн иргэд маань маш сэтгэл хангалуун байна. 

Arslan.mn

Хоёрдугаарт судалгаа шинжилгээг ашиглан гадаад дотоодын сэтгүүлүүдэд олон өгүүллэгийг бичих боломж бүрдэж байна. Их сургуулийн амин сүнсний нэг нь эрдэм шинжилгээний ажил байдаг. Ингэснээрээ илүү олон магистрант, докторантуудыг сургах боломжтой болно. Ер нь бол судалгаа шинжилгээний өргөн хүрээний дата мэдээлэлтэй байж тэндээс бодлогууд гардаг. Судалгаан дээр суурилсан бодлогууд нь маш үр дүнтэй хэрэгжиж, зөв сайн үр дүнгээ өгсөн ажил болдог. Тиймдээ ч Эрүүл мэндийн яам энэ ажлыг маш сайн сайшааж хамтарч, дэмжин ажиллаж байгаа.

-Баярлалаа. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.