СЕХ: Нөхөн сонгуулиар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг сонгуульд ялсанд тооцлоо

2021-10-18
1345

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аравдугаар сарын 16-ны орой санал тоолох төхөөрөмжийн дүнгээ эцэслэн гаргаад, гар тооллогыг журмын дагуу нэн даруй явуулж дуусгасан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд явуулж дуусгалаа. Дүнгээ нэтгээд өнөө өглөө СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг үндэслэж, тус хоёр тойрогт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль ирц хүрээгүйгээс болж нэмэлт санал хураалт явагдсан. Уг санал хураалтыг өнгөрсөн Бямба гарагт явуулсан. Ирцийн хуульд тийм ч өндөр биш ч гэсэн УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль, нэмэлт санал хураалт дууссан.

Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17,264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж үнэмлэх олгосон. Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28,537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авсан.

Аравдугаар сарын 10-ны өдөр санал хураалтын үеэр санал гомдол цагдаагийн байгууллага болон СЕХ-нд ирж, холбогдох чиглэлүүдээр шалгагдаж хариу өгөгдсөн. Харин аравдугаар сарын 16-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын өдөр ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй" гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.